Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадам БНСУ-ын Чүнжү хотод зохион байгуулагдаж байна. Тус наадамд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцож байна. Багийн ахлагчаар бэлтгэл хурандаа С.Залуухүү, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар оролцож байна.
Тус наадмын гар бөмбөгийн төрөлд манай улсын баг тамирчид хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ төрөлд нэгдүгээр байрыг ОХУ, хоёрдугаар байрыг Турк улсын баг тамирчид эзэлжээ.
Мөн шатрын тэмцээний төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Тэмцээн есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.