Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох ...” арга хэмжээ авч болохоор заажээ.
Энэ нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг баталгаатай хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр мэдээлэл ирүүлсэн байна.
Мөн дээрх хуульд, “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэжээ. Энэ нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлүүлэхийг иргэд хүссэн байна.
Энэ маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 23-нд болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.