УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу 15.00 цагт очиж мэдүүлэг өглөө.
Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнгөрсөн өвөл Г.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Б.Хурцын эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Иймд түүнийг АТГ-аас дууджээ.
ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймт багтсан, 3х3 сагсан бөмбөгийн тамирчид эх орондоо ирлээ. Тэднийг MCS Coca Cola компаниас 20 сая төгрөгөөр шагнав.
Улсын Их Хурлын 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн Чуулганаар татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн тус хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэрийг гаргасан. Энэ нь татварын шинэчлэлийн эсрэг, одоог хүртэл хийсэн татварын шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо хэмээн МҮХАҮТ эсэргүүцлээ илэрхийлэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
- “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах,
- “Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж,
- “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.
XX зууны түүхнээ эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн бичгийн эрдэмтэн ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан БНМАУ-ын анхны Ерөнхий сайд Балингийн Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байна.
Ойд зориулан түүний их үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор БСШУСЯ, Монголын үндэсний музей, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг олон нийтэд дэлгэлээ.