Пүрэв гарагт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж гарч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн энэ сарын зургааны өдрийн ТУЗ-ийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.
Мөн шийдвэрүүдийн дагуу тодорхой ажиллагаа хийхгүй байхыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төлөөлөн Удирдах Зөвлөл болон ерөнхий захирал нарт даалгажээ. Дээрх хурлын шийдвэрийг хүчинтэй эсэхийг хянуулахаар “Монгол зэс” корпораци нэхэмжлэл гаргасныг шүүхээс хэлэлцэн, хангах үндэслэлтэй гэж үзсэн байна. Энэ асуудлаар “Монгол зэс” корпорациас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгч байсан юм.
"Монгол зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин

Захирамжийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн хуралд ямар нэг удирдамж, чиглэл өгөхгүй байхыг даалгажээ. Мөн 2018 оны нэгдүгээр сард Төрөөс 100 хувь томилогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ дахин хуралдахгүй, аливаа шийдвэр гаргахгүй байхаар заасан байна. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгджээ.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Төрийн мэдэлд авах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргаж, энэ дагуу ТУЗ-ийг Төрөөс 100 хувь бүрдүүлсэн ч шүүхээс дээрх шийдвэрийг хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгоод байгаа юм.
О.Одгэрэл