Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, хууль батлах ажилд гар бие оролцох болсноор сүүлийн жилүүдэд дэлхийн улс төрийн өнгө төрхийг ихээхэн өөрчилж байна.
Дэлхийн олон орны парламентын танхимд эмэгтэйчүүд суух болсноор улс төр дэх хүйсийн тэгш байдлыг хангахад нэг алхам урагшиллаа.
Хамгийн сүүлчийн жишээ гэвэл Мексикийн парламентын сонгуулийн дараа тус улсын дээд, доод танхим дахь хууль боловсруулах эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоо тэнцжээ. Ингэснээр Мексикийн улс төрийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн болохоор 479 эмэгтэй бүртгүүлжээ. Харин 2012 онд 298 эмэгтэй өрсөлдсөн байна.
Өнгөрсөн сард Испанийн шинэ Засгийн газрыг байгуулав. Тус улс ардчилсан системд шилжсэнээс хойш анх удаа эмэгтэй сайд нарын тоо эрчүүдийг давжээ.
Мөн өнгөрсөн сард Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн охинтой болов. Тэрээр албан үүргээ гүйцэтгэх хугацаанд хүүхэд төрүүлсэн, хоёр дахь Ерөнхий сайд болсон юм. 1990 онд Пакистаны Ерөнхий сайд асан Бэназир Бхутто Засгийн газрыг удирдах хугацаандаа хүүхэд төрүүлжээ.
Тэгвэл 2018 он улс төрд хүч үзэх эмэгтэйчүүдэд ээлтэй жил үү?
“Америк эмэгтэй, улс төр” төвийн судалгаагаар энэ сарын 9-ний байдлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн болохоор 479 эмэгтэй бүртгүүлжээ. Харин 2012 онд 298 эмэгтэй өрсөлдсөн байна. Оклахомагийн их сургуулийн профессор Фарида Жалалзи дээрх өсөлтийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдал хүлээсэн Хиллари Клинтонтой холбон тайлбарлав. Учир нь одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмждэггүй эмэгтэйчүүд улс төрд хүч үзэх нь олширчээ.
Эмэгтэй нэр дэвшигчдийн тоо өсөх хэрээр сонгуульд ялалт байгуулсан эмэгтэй гишүүдийн тоо ч дагаад өсжээ. АНУ-ын хууль тогтоох байгууллагын нэг болох Төлөөлөгчдийн танхим нийт 435 гишүүнтэй ч ердөө 2 хувийг нь л эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Эндээс харахад Америкийн хууль тогтоох байгууллагад хүйсийн тэгш байдлыг бүрдүүлэхэд дахин олон ажил хийх шаардлагатай.
Тэгвэл Европт байдал ямар байна вэ?
Монаког оролцуулаад тус тивийн парламентын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Швед (44 хувь), Финлянд (43 хувь), Норвеги (42 хувь), Испани (39 хувь), Францууд (39 хувь) энэ үзүүлэлтээр тэргүүлж, араас нь Бельги, Дани, Словени жагсжээ.
2017 онд дэлхийн өнцөг булан бүрд болсон сонгуулиудад урьд өмнөхөөс илүү олон тооны эмэгтэйчүүд нэр дэвшжээ. Үр дүнд нь Францын парламентын 577 гишүүнээс 223 нь эмэгтэйчүүд болов.
Олон улсын парламентын холбооноос мэдээлснээр (IPU) 1997 оноос хойш дэлхийн бүх улсын парламент дахь эмэгтэйчүүдийн тоо өссөн байна. Энэ үзүүлэлтээр дээр дурдсан Европын орнууд 20 жилийн өмнөөс өнөөг хүртэл тэргүүлсэн хэвээр байгаа бол энэ онд Болив, Гренада, Мексик, Никарагуа, Коста Рика, Kуба улсууд жагсаалтад шинээр нэмэгдэв. Эдгээр улсын парламентын гишүүдийн 40-өөс дээш хувь нь эмэгтэйчүүд.
Гүйцэтгэх засаглалын тухайд ХБНГУ, Их Британи, Бангладеш, Мьянмар зэрэг 11 улсын Засгийн газрыг эмэгтэйчүүд удирддаг байна.
Эх сурвалж: bbc.co.uk