“Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” сэдэвт хуралдаанаар “Эдийн засгийн форум 2018” үргэлжилж байна.
Улаанбаатар хот эдийн засгийнхаа хувьд ямар хот вэ?
Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Нийслэл ДНБ-ий 64 хувийг үйлдвэрлэж байна. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь Улаанбаатарт байна. Орон нутгийн хөгжлийн санд жилд 18,2 тэрбум төгрөг төсөвлөгддөг.
Улаанбаатар хот социализмын үед үйлдвэрлэлийн хот байсан. Ерэн оноос хойш өөрчлөгдөж үйлчилгээний салбарын эзлэх байр суурь илүү өндөр үзүүлэлттэй болсон. Одоо УБ-т нэмж үйлдвэрлэлийн салбарыг бий болгох, ХАА-ын салбарын үйлдвэрүүдийг байгуулахаас зайлсхийж байгаа. Ингэснээр нийслэл экологийн хувьд ногоон хот болох зорилт тавьж байгаа. аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх ёстой. УБ хотын онцлог нь нүүдэлчдийн хот гэдэг утгаараа аялал жуулчлалын салбар томоохон байр суурь эзэлнэ гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:
Бид Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрөө ил зарласан. Энэ хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажиллаж байна.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Нийсэлийн МАН-ын хорооноос Аз жаргалтай хот гэдэг хөтөлбөрийг танилцуулсан. Энэ хөтөлбөрийг маань иргэд дэмжиж саналаа өгсөн учир энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хотууд иргэдээ ая тухтай байлгаж чадаж байна уу гэдгээрээ өрсөлддөг болсон. Бид заавал 19-р зууны үйлдвэрлэлийн хотын хөгжлийг дамжих ёстой юу. Тийм бол хэр удаан үргэлжлэх юм. Аз жаргалтай хотын индексийг дүгнэдэг. Бид ч дүгнүүлдэг. Аз жаргалыг хүн бүр янз бүрээр дүгнэнэ. Мөнгөтэй болохыг, үр хүүхэдтэй болохыг, сайхан бүсгүйтэй гэрлэхийгээ хэлж болно. Би хүн бүрийн сэтгэлд аз жаргал гэдэг үг байгаасай, хүн бүр амьдралынхаа мөч бүрээс аз жаргалыг мэдрээсэй гэж хүсдэг. Хүн өөрийгөө аз жаргалтай гэж бодвол аз жаргалтай байна. Аз жаргалгүй гэж бодвол аз жаргалгүй байна.