Өнгөрсөн сард тус компани iPhone XS, iPhone XS Max, iPhone XR ухаалаг утсуудыг танилцуулсан билээ. Тэгвэл Apple ахин нэг арга хэмжээг энэ сарын 30-нд Нью Йорк хотод хийхээр товлож, урилгаа тарааж эхэлсэн байна. Энэ удаагийн уриа үг бол “there’s more in the making” буюу “илүү ихийг бүтээсээр байна” юм.
Технологи, хэвлэл мэдээллийн салбарынхан удахгүй болох арга хэмжээгээр Apple шинэ iPad Pro болон Mac-г танилцуулна гэж таамаглаад байгаа юм. Түүнчлэн MacBook Air-ын шинэ загварыг танилцуулж магадгүй гэнэ. Блүүмбергийн мэдээлснээр тэрхүү шинэ загварын зөөврийн компьютерын дэлгэц нь өмнөх загваруудынхаасаа илүү нарийн хүрээтэй байх аж.
Мөн тэд хос сим тэргүүтэй функцуудыг дэмждэг iOS 12.1 үйлдлийн системийн тухай дэлгэрэнгүй танилцуулах магадлалтай байна. Олон нийтийн анхаарлыг ихэд татаж буй бас нэг зүйл нь урилгын өнгө дизайн юм. Тодруулбал тэд өөрсдийн логогоо 8 цоо шинэ загвараар бүтээжээ.
Эх сурвалж: therverge.com