Хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана…” хэмээх уран бүтээлийн тоглолтоороо өнгөрсөн амралтын өдрүүдэд сонсогч, фэнүүдтэйгээ уулзлаа. Хөгжмийн зохиолч “Хязгааргүй цаана” хэмээх аязаараа тоглолтоо нэрлэсэн бөгөөд энэ нэрний цаана чухам юу нуугдаж буйг сонсогч авхай өөрийн оюун бодрол, мэдрэмжээр хүлээн авч, тайлах боломжийг олгосных болов уу.
“Хязгаараас цааш үргэлжлэл байвал хязгааргүй болж чадахгүй” гэх мэтээр тоглолтын нэрний талаарх шүүмжилсэн аястай сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрнө. Чинбаа 2011 онд "Давтагдашгүй", 2012 онд “Эзлэн” хэмээх тоглолтоо хийж байсан бөгөөд энэ түүний уран бүтээлийн гурав дахь бие даасан тоглолт юм. Түүний уран бүтээлд дуртай үзэгчид “Corporate Convеntion Center”-ийн танхимыг дүүргэн цуглажээ.
Б.Чинбат өөрийн зохиосон төгөлдөр хуурын аязуудыг симфони найрал хөгжимтэй хоршуулан тоглов. Мөн түүний зохиосон дуу болон хөгжмийн найруулгыг нь хийсэн бүтээлүүдийг уран бүтээлчид амилуулсан үдэш байв.
/Зурган дээр дарж дуу болон хөгжмийн хэсгээс сонсоно уу/