“Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчин, олон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Монголбанкны Судалгаа, статистикийн газрын ахлах эдийн засагч С.Билгүүн, Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Хас банкны захирал С.Болд, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нар хэлэлцүүлэгт оролцов.
Энэ оны долоодугаар сарын байдлаар
- Иргэдэд олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1 хувь,
- Компаниудад олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 17.4 хувь байна.
Цаашид зээлийн хүүг бууруулах зорилгоор Монголбанкны дэргэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг танилцуулъя.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүү бол улс төрчдийн халуун сэдэв мөн. Зээлийн хүү буурах эсэх нь макро эдийн засгийн бодлогоос шууд хамаарна. Инфляц 8 хувь буюу санхүүгийн суурь өртөг өндөр хэвээр байна. Хэрэв зээлийн дээд хүүг хязгаарлачихвал санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах орон зай улам хумигдана. Зээлийн дээд хүүг нь тогтоон, доод талаасаа инфляц, ханшид шахагдана шүү дээ.
Бид өнгөрсөн 30 жилд зэх зээлийн эрэлт нийлүүлэлт шийднэ гээд явсаар одоо ямар байна. Төрийн зохицуулалт байх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Америк долларын ханш ийм өндөр байхад зээлийн хүүг бууруулах нь утгагүй яриа болно. С.Эрдэнэ гишүүн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төсөл санаачилсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн. Бид өнгөрсөн 30 жилд зэх зээлийн эрэлт нийлүүлэлт шийднэ гээд явсаар одоо ямар байна. Төрийн зохицуулалт байх ёстой. Зээлийн хүү буурахгүй байгаа бас нэг шалтгаан нь банкууд цөөн хүний эзэмшилд байна. Олон нийтийн эзэмшилтэй болох ёстой.
ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ: Банкуудын активын өгөөж 1.1 хувь буюу их бага. Харин архи, ноолуурын бизнес эрхлэгчид үүнээс өндөр өгөөж хүртдэг. Гэтэл банкуудыг мөлжигч, шулагч, луйварчин гэх боллоо. Бид иргэн Доржийн илүүдэл мөнгийг иргэн иргэн Дондогт зээлүүлэн, бизнесээ эхлүүлэх боломжийг олгодог. Гэтэл биднийг нийгмийн хараал болгож байгаа их сургуулийн багш нарын ухамсар их дорой байна. Банкны салбартай холбоотой нийт 36 хууль бий. Бүгд дарамт, зардал авчирсан хуулиуд. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд банк шинэ салбар нээхэд төлбөр авна гэж заагаагүй.
Харин Төв банк журам батлаад л шинэ салбар нээхэд 3 сая төгрөг төлнө гээд заачихсан. Ер нь их сургуулиа төгсөөд арилжааны банканд дор хаяж 3 жил сурсан, дараа нь магистраа хамгаалсан, 33 нас хүрсэн хүн л Монголбанканд ажилламаар байгаа юм. Их сургуулиа дөнгөж төгссөн, онолын мэдлэгтэй хүн Төв банканд ажиллаж амьдралаас тасарсан шийдвэр гаргадаг.
Одоо бидний мөрдөж байгаа хуулиар харилцах дансны хүүг банкууд төлсөн ч болно, төлөхгүй байсан ч болно. Уг нь энэ бол харилцах буюу урсгал данс. Харин Америкт 1929 оны их хямралын дараа харилцах дансанд хүү төлөхийг хориглосон.
Хуулийн төсөл боловсруулж байна гэхээр банкууд саналаа өгдөг ч Төв банк тусгадаггүй. Төв банкныхан ихэрхүү, бид л мэднэ, чадна гэсэн хандлагатай. Төр захиргаадалтын аргыг хэрэглэх газартаа хэрэглэх ёстой. Банк бүр өөрийн пос машин, АТМ-тэй байна. Томоохон худалдааны төвүүдэд АТМ-үүд нь нэг газарт бөөгнөрсөн байдаг. Уг нь давхар бүрт нэг ширхэг байж болно. Сэтгэлгүй, ёс суртахуунгүйгээс ийм байдал бий болдог. Уг нь энгийн зүйлээс их амжилт эхэлдэг. Хэрэв бид хамтарч ажиллаж чадвал зээлийн хүүг бууруулж болно.
С.Дэмбэрэл: Төв банкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн зээлийн хүү бууруулахаар судалгаа хийж байна.
Зээлийн хүү буурвал зээлийн хүртээмж өсөн, илүү олон хүн, ААН зээл авна.
Ж.Үнэнбат: Зээлийн хүү буурлаа гэхэд 1 л хувиар буурна. Үүнээс илүү өснө гэж өндөр хүлээлттэй байж болохгүй гэсэн юм.