2008 оны төгсгөл, энэ оны эхний саруудад ам.долларын ханшийн савалгаа их байсаар байна.
Өнгөрсөн сарын дундуур 1700 төгрөг даваад байсан ам.доллар дөрөвдүгээр сар гарсаар 1400 төгрөг болж 300 орчим төгрөгөөр буураад байгаа.
Монголбанкнаас долоо хоног бүр хоёр удаа явуулж буй гадаад валютын дуудлага худалдаа ам.долларын ханшийг тогтворжуулаад буй.
Ямартай ч 1700 төгрөг даваад байсан ам.доллар сүүлийн хоногуудад 1300 төгрөгт хүртэл буураад авсан. Харин энэ долоо хоногийн байдлаар ам.долларын ханш аажмаар нэмэгдэж байна. Гэхдээ Монголбанкнаас тогтоодог долларын ханш өдөр ирэх тусам буурсаар байгаа юм.
Тухайлбал энэ сарын 2-нд Монголбанкны ам.долларт тогтоосон ханш 1487.23 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1413.27 төгрөг болсон байна. Энэ ханш өчигдөр 1412.27 байсан буюу өнөөдөр нэг төгрөгөөр нэмэгджээ.
Арилжааны банкуудад өчигдөр өнөөдрийн валютын зарах ханш дунджаар 5-15 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Та Монголбанк, Голомт, Худалдаа Хөгжлийн банкны валютын ханшийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй.
Харин валютын ханшийн хамгийн их савалгаа үүсдэг “Найман шарга” валютын зах дээр өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 1470 төгрөгөөр худалдан авч, 1490 төгрөгөөр зарж байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 1-ний тус захын ам.долларын ханштай харьцуулахад ам.доллар зарах ханш 30 орчим төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс үзвэл 1300 төгрөгт ороод байсан ам.долларын ханш бага багаар нэмэгдэх төлөвтэй.
Та "Найман шарга" захын валютын ханшийн мэдээг зурагнаас үзнэ үү.
Ч.Болор