“Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч байгаа нүүрсний тээврийн жолооч нарыг БНХАУ-ын тал бүртгэлжүүлж байгаагаас болж цаг алдаж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын талаас тээврийн жолооч нарын мэдээллийг урьдчилан явуулах байдлаар асуудлыг шийдвэрлэхээр БНХАУ-ын талтай тохиролцлоо” гэж Гашуунсухайт боомтын дарга мэдээллээ.
БНХАУ-ын гаалийн үйл ажиллагаа хэвийн байдалд ороогүй байна гэж “Гашуунсухайт авто зам” ХХК мэдээллээ. Үүнээс гадна боомтод 93 км урт дараалал үүсээд байгаа аж. Боомтоор нэвтрүүлж байгаа автомашины тоо энэ сар гарснаас хойш огцом буурсан юм.
Улмаар сүүлийн арав хоногийн хоёр өдөрт “Оюу Толгой” ХХК-ийн зэсийн баяжмалын экспорт бүрэн зогссон байна. БНХАУ-ын тал бүх машиныг бүртгэлжүүлж ухаалаг систем нэвтрүүлж байгаа гэсэн шалтгаанаар татан авалтаа эрс бууруулсан болохыг Гашуунсухайт боомтын захиргаа мэдээлсэн юм.
Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн даваа гарагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминг хүлээн авч уулзах үедээ "Боомтод автомашины дарааллын асуудлыг шуурхай зохистой шийдвэрлэх"-ийг БНХАУ-ын талаас хүссэн байна. Монгол Улсын хувьд энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 31 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм. Ирэх онд 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөөд байна.
Т.Элиса