Эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донорын эрхтэнг аюулгүй бөгөөд шуурхай тээвэрлэх нь хамгийн чухал байдаг. Тэгвэл Мэриленд их сургуулийн судлаачид болон мэргэжлийн эмч нар хамтран АНУ-ын Балтимор хот орчимд бөөрийг дроноор тээвэрлэх туршилт хийсэн байна. Туршилт ч амжилттай болж донорын эрхтэн тээвэрлэх явцад түүхэн амжилт гаргажээ.
Туршилтад зориулж DJI M600 дронд хөргүүртэй хайрцаг болон бөөрний гэмтлийг шалгах мэдрэгч зэргийг суурилуулсан байна. Ийнхүү тэд хүнд суулгахад хангалттай эрүүл биш ч тээвэрлэж турших боломжтой бөөрийг тус хөргүүрт хийн 14 өөр төрлийн маршрутаар нисгэсэн аж.
Тэдгээр маршрутаас хамгийн хол зайтай нь 5 км орчим байсан бол дроны дээд хурд нь 67.6 км/цаг байсан гэнэ. Туршилтын дараа хэмжилт хийхэд хөргүүртэй савны температур байх ёстой түвшиндээ буюу 2.5°C байсан бөгөөд бөөрөнд ямар нэг гэмтэл гараагүй байжээ. Одоогоор дроныг эрхтэн тээвэрлэхээс гадна байгалийн гамшгийн үед хангамж хүргэх зэрэг шуурхай үйл ажиллагаанд туршсаар байгаа юм.