Өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани болон авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад ойрын үед өргөдлөө өгөх болно хэмээн мэдэгдэв.
-“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа.
“Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй тэрбээр өөрийн үзэл бодол хийгээд уран бүтээлийг талаар дэлгэрэнгүй ярилцсан өгсөн байна. Та "Д.Отгонбаяр: Хүн өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна" ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.
-"Бид Уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл болох Б.Мягмардорж, Б.Мөнхцэлмэг УИХ-ын 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргаснаа хүргүүллээ.
Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд өөрийн ажил, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн болон өөрийн хамаарал бүхий эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдийн компанид зээл авсантай холбоотой “Бид уучлахгүй” цахим жагсаалыг эхлүүлсэн. Жагсаалд олон оронд сурч, ажиллаж буй залуус нэгдэж буй бөгөөд тэд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд улс төр, ёс зүй, хууль зүйн хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснэээр энэ сарын 14-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 54.000 хүн хамрагджээ.
Улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт бүлгийн иргэн 4631, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5543, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 43.835, сайн дурын дархлаажуулалтанд 48 хүн хамрагдаад байна.
-Япон улсын цагаачлалыг хянах хуулийн төсөл батлагдвал ирэх таван жилд 260-340 мянган гадаад ажилтан хүлээн авах боломжтой гэж Японы Засгийн газар мягмар гарагт мэдээлжээ.
Өчигдөр бага танхим Шинзо Абэгийн хамт цагаачлалыг хянах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж эхэлсэн юм. Энэ оны 12-р сард болох засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн шийдэх юм байна.