Монголын мянганы сорилтын сангаас “Усны тухай ярилцъя” сэдвээр хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй хийх гурав дахь удаагийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд уулзалт болсон юм.
Энэ үеэр АНУ-ын Засгийн газартай байгуулсан, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг танилцуулав. Мөн тулгамдаж буй бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.
Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл "Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг Монголд барьж байна.
Манай улсад ийм технологитой, ундны усны үйлдвэр байхгүй. Усны хэрэглээ өсөн, газрын доорх ус тодорхой хэмжээгээр бохирдох эрсдэл үүсвэл энэ үйлдвэр ундны усны хэрэгцээг хангахын тулд ажиллана.
Үйлдвэрийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглахын сацуу шаардлагатай хүний нөөц, зардлын хувьд ч хэмнэлттэй байхаар зохицуулсан. Олон хүн ажиллуулдаг биш, аль болох хүний оролцоо багатай, шат дамжлага нь автоматажсан, орчин үеийн технологитой үйлдвэр барьж байна.
Ашиглалтад орсны дараа 70 гаруй хүн үйлдвэрт ажиллана” гэлээ.
Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарт ойрын хугацаанд нүүрлэж, улсын нийт эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт нөлөөлж болзошгүй усны хомстлоос урьдчилан сэргийлнэ, ус хангамжийг тогтвортой нэмнэ. Мөн ус хангамж, ариутгах үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын суурин төлөөлөгч Тина Юү “Үйлдвэрийг Монгол Улс, АНУ-ын засгийн газар хоорондох түншлэлийн үр дүнд барьж байна.
Компакт гэрээний санхүүжилт ердөө таван жилийн хугацаатай. 2026 оны тавдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Зарцуулаагүй үлдсэн санхүүжилтийг АНУ буцаан татах нөхцөлтэй юм.
Иймд төслийг хугацаанд нь буюу 2026 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байна. Нийт хагас тэрбум шахуу америк долларын хөрөнгө зарцуулна. Үүний 76 хувийг АНУ-ын Засгийн газраас өгнө. Зарцуулалтыг Америк, Монголын аудиторууд хянадаг” гэсэн юм.
Монголын мянганы сорилтын сангийн Нийгмийн жендэрийн асуудал хариуцсан захирал А.Отгончимэг, “Барилга, бүтээн байгуулалтын төсөлд эмэгтэйчүүдийг ажиллуулах, орон нутгийн иргэдээс ялангуяа Сонгинохайрхан дүүргээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилд авдаг. Одоогоор гэрээний хүрээнд ус гүн цэвэршүүлэх, хаягдал ус боловсруулах үйлдвэр, баруун эх үүсвэрийг нэмэх төслүүдэд 1294 хүн ажиллуулсан.
Тэдний 17 хувь нь эмэгтэйчүүд. Нийт ажилчдын 30 хувь эмэгтэйчүүд байна гэсэн зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бараа бүтээгдэхүүн худалдан, үйлчилгээ авахдаа орон нутгийн иргэд тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ бизнесийг дэмжинэ.
Ус гүн цэвэршүүлэх тендерийг хэрэгжүүлэхээр БНТУ-ын компани шалгарсан. Тус компанийн ажилчдын 80-85 хувь нь туркууд.
Харин туслан гүйцэтгэгчид нь Монгол ажилчид байдаг. Тэдний 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд” гэв.
Бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Ирэх оны II улиралд дуусаж, туршилт, тохируулгыг эхлүүлнэ.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэлх сая куб метр гүн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.
Б.Саранчимэг