Ирээдүйн эзэд болсон хүүхэд залуусыг Япон Улсын талаар зөв ойлголт, мэдээлэлтэй болгох зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр бол JENESYS. Энэхүү хөтөлбөрийн 2022 оны хоёрдугаар ээлжид шалгарсан 50 оролцогч гуравдугаар сарын 7-14-ний хооронд Монголоос Японд очсон юм. Тэдний нэг болж найм хоногийн турш хөтөлбөрт хамрагдлаа.
Тус хөтөлбөрийн онцлох нэгэн хэсэг нь Токио хотноо байрлах ЖАЙКА-ийн төв байранд зочилж лекц сонсох байв. Агуулга нь “Дижитал улс болохыг зорьж буй Монголд үзүүлэх хувийн хэвшлийн дэмжлэгийн тухай” байлаа. Сонирхолтой сэдэв.
Ингээд ЖАЙКА-ийн Зүүн, Төв Азийн хэлтэс, Монголын тээвэр, хотын хөгжил, байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан ажилтан Миүра Жүн мэдээлэл өгч эхэлсэн юм.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд япончууд монголчуудыг юугаар хэрхэн төсөөлдгийг хэлэв. Үүнд сүмо, Чингис хаан, тал нутаг, Хү хамтлаг, үндэсний хөгжим, бөх, “Монгол 800” нэртэй Японы хамтлаг багтсан байх аж.
Япон хүмүүс өөрсдийгөө багаар ажиллах, менежмент, мэргэжлийн чадвар өндөртэй гэж үздэг. Харин удирдах чадвар, гүйцэтгэх, харьцааны чадвараа тааруу гэж дүгнэсэн талаар Монгол-Японы төвийн судалгаанд дурджээ.
Харин уг судалгаанд монгол хүнийг удирдах, гүйцэтгэх, харьцаа, мэргэжлийн ур чадвар өндөртэй гэж япончууд үзсэн тухай тодотгожээ. Нөгөөтээгүүр, багаар ажиллах, менежмент талдаа сул хэмээсэн байна.
ЖАЙКА байгууллагаас Монголын дижитал салбар, гарааны бизнесийг дэмжихэд анхаарал хандуулан ажиллаж буй. Энэ талаар ЖАЙКА-ийн Зүүн, Төв Азийн хэлтэс Монголын боловсрол, эрүүл мэнд, хувийн хэвшил хариуцсан ажилтан Мияажима Аканэ:
-Нэгдүгээрт, монголчууд дасан зохицох чадвар өндөртэй, чадварлаг боловсон хүчин олонтой улс. Монголчуудыг математикт маш сайн, мундаг гэж дэлхийн хэмжээнд дээгүүр үнэлдэг. Монголчууд гүйцэтгэх чадвар маш өндөр, толгой сайтай хүмүүс. Тиймээс Монгол Улс дижитал салбарт илүү их хөгжих байх гэж найддаг. Хоёрдугаарт, зах зээлийн хүрээг онцолмоор байна. Монгол Улс 3,4 сая буюу хүн ам цөөтэй. Зах зээлээ томруулж, янз бүрийн үйлдвэрлэл явуулж, дэлхийн зах зээлд оролцох чадамж тааруу.
Энэтхэг Улс мэдээллийн технологийн салбарт хүчтэй тоглогч. Гэхдээ Монголд чадварлаг боловсон хүчин зөндөө хэрнээ зах зээлийн хүрээ бага. Тиймээс илүү их давуу талтай. Монгол Улсын хувийн хэвшлийнхэн олон зүйл хийх цар хүрээтэй, ирээдүйд сайн хөгжих боломжтой улс гэж ЖАЙКА байгууллага харж байгаа.
Гуравдугаарт, газар зүйн нөхцөл багтана. Монгол Улс эх газрын хуурай сэрүүн цаг ууртай. Тиймээс гадаад худалдаа, тээвэрлэлтийн салбарт жаахан хүндрэлтэй байдаг. Харин IT буюу технологийн салбараа илүү хөгжүүлэх юм бол бусад салбараас илүү хурдацтай өсөж хөгжинө байх.
Дөрөвдүгээрт, зөв цаг үед байгаа. Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болохоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу шинэ яамтай болж, маш чухал, том шийдвэр гаргаж, хурдацтай ажиллаж буй. Харин Японд дижитал байдал хэр хөгжсөн байгаа билээ. Монгол шиг дижитал ашигласан сүлжээгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд маш цөөхөн. Ингээд үзвэл Япон Улс дижитал хөгжлөөр Монголоос хоцорч хөгжиж байна гэж санагддаг. Цахимжаагүй газрууд Японд олон бий.
Цаашдаа Монголд бүх зүйл цахимд шилжих үйл явц бүр хурдан өрнөх байх. Дээрх ойлголтод тулгуурлан ЖАЙКА байгууллага энэ салбарт Монголд дэмжлэг, тусламж үзүүлбэл маш хурдан хөгжинө хэмээн харж байна.
Монгол Улс уул уурхай, нүүрсний зах зээлд сайн өрсөлддөг. Үүнтэй зэрэгцээд IT салбар түлхүү хөгжвөл уул уурхайгаас их өгөөжтэй байх юм.
Тэрбээр цаашлаад, ЖАЙКА байгууллага Монголын дижитал салбар, гарааны бизнесийг дэмжсэнээр ямар үр дүн үзүүлэх талаар танилцууллаа.
МОНГОЛЫГ ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХОД ЧИГЛЭСЭН ТӨСЛҮҮД
- Техникийн хамтын ажиллагааны Кибер аюулгүй байдал, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл
- Гарааны бизнесийг дэмжих Monja төсөл
- Оюутнуудын Бизнес санааны уралдаан D-comp
- Хүртээмжтэй, аюулгүй дижитал эдийн засгийг дэмжих мэдээлэл цуглуулах, баталгаажуулах судалгаа
- Монголын гарааны бизнес болон экосистемийн судалгаа
- Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын мэдээлэл цуглуулах, баталгаажуулах судалгаа.
“Японд кибер халдлагад өртсөний улмаас ажил нь зогсох тохиолдол гардаг. Жишээлбэл, Монгол руу кибер халдлага хийсэн ч амжилтгүй болоод, Японд кибер халдлага орж ирсэн тохиолдол ч байдаг. Тэд гадаадын хакерууд байсан. Кибер аюулгүй байдал нь тухайн улс үндэстний аюулгүй байдлыг хамгаалахтай зэрэгцдэг чухал асуудал. Тиймээс гадаадын хакеруудын халдлагад өртөхгүй байх нь нэн тэргүүний шаардлага юм. Энэ талаар Монгол Улстай хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа” ЖАЙКА-ийн Зүүн, Төв Азийн хэлтэс Монголын боловсрол, эрүүл мэнд, хувийн хэвшил хариуцсан ажилтан Мияажима Аканэ тодотгов.
-Түүнээс Монгол Улс дижитал хөгжлөөр Японоос ч илүү хэмээсэнд тайлбар хүсэж, үндэслэлийг нь тодруулан асуухад?
-ЖАЙКА-ийн зүгээс Монголын мэдээлэл харилцаа, технологийн салбарт яагаад дэмжлэг үзүүлэх талаарх дөрвөн нөхцөлийг дээр дурдсан.
Үүнийг ЖАЙКА дур мэдэн хийж буй зүйл биш. Монгол болон Япон Улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн дагуу энэ салбарт дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлсон. Энэ дагуу манай байгууллага гүйцэтгэгч байгууллагаар оролцож байна.
Монгол Улсын зах зээлийн хүрээг өргөжүүлэх шаардлагатайг их ойлгож байгаа. Монгол Улсад аж үйлдвэрийн салбар хөгжиж байгаа ч хараат байдалд байдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд IT салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг Монгол Улсын Засгийн газраас ч хүлээн зөвшөөрсөн.
IT болон аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх шаардлагатай хэмээгээд Япон Улсын IT салбар яагаад хоцрогдолтой гэж үзсэнийг дараах хоёр шалтгаанаар тайлбарлав.
-Нэгдүгээрт, Японд Засгийн газраас IT салбарыг хөгжүүлэх төсөл, бодлого дутмаг байна. Япон Улсад хувь хүний мэдээллийг цахимд шилжүүлэх ажил тааруу хийгддэг. Цар тахлын үеэр буюу дөнгөж хоёр жилийн өмнөөс л цахимжуулах ажлыг эхлүүлсэн.
Энэ нь япон хүний хувийн шинж, зан чанарын онцлогтой холбоотой байж магадгүй. Аливааг цахимжуулсан тохиолдолд хувийн нууцлал, мэдээлэл алдагдах вий гэхээс маш их сэрэмжилж, айдаг. Хүмүүсийн мэдээллийг нэг дор хуримтлуулж, аюулгүй ашиглаж хамгаалах боломж хэр билээ. Японд дижитал салбарын хөгжил ямар байгааг бодохоор ихэнх хүмүүс үүнээс зайлсхийж байгаа.
Ард иргэд эрстлээс эмээж байгаа учраас Засгийн газрын зүгээс ч дорвитой бодлого хэрэгжүүлэх боломж бага байна.
-Хоёрдугаарт, хууль эрхзүйн орчныг нэрлэнэ. Монгол Улсад дрон нисгэхийг хориглодоггүй. Харин Японд дрон нисгэхийг хуулиар хориглосон. Тиймээс дрон гэх мэт шинэлэг технологи гарч ирэхэд цаашдаа эрстэл, хүмүүсийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэх асуудал хурцаар тавигддаг. Ингээд шинэ технологийн хөгжих явц удаашралтай байгаа юм. Дроны жишээн дээр ярьсанчлан шинэлэг зүйлийг хөгжүүлж нутагшуулахад Японы Засгийн газар, ард иргэд сайн хүлээж авахгүй байгаа юм. Тиймээс Япон Улс, хувийн хэвшлийнхэн дижитал салбарыг хөгжүүлэх тал дээр Монгол Улсаас хоцрогдож байна гэж үзэж байгаа юм гэлээ.
Монгол-Япон хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1977 онд “Монгол Улс Япон Улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” хийж, Ноос, ноолуурын Говь үйлдвэрийг Японы буцалтгүй тусламжаар барьсан юм.
1990 онд Монгол ардчилсан нийгэмд шилжиж, Япон Улстай Гадаад худалдааны хэлэлцээр байгуулжээ. Ингээд 2010 онд “Стратегийн түншлэл” байгуулах хамтын шийдвэрийн талаар хоёр улс хамтарсан мэдэгдэл хийв.
2011 онд Японы зүүн хэсэгт маш хүчтэй газар хөдлөлт болж, гамшиг тохиосон. Тэр хүнд цаг үед Японы ард түмэнд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан улс нь Монгол байлаа. Энэ мэдээг сонсоод япончууд маш их олзуурхан баярлаж байсан талаар тэд илтгэлдээ дурдсан юм.
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ
- Шинэ нисэх онгоцны буудал /Зээл, тусламж, техникийн хамтын ажиллагаа/
- IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл /Зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа/
- Инженер технологийн дээд боловсролыг дэмжих төсөл /Зээл, тусламж/
- Япон-Монгол боловсролын эмнэлгийн төсөл /Буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа/
- Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв /Буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа/
- ЕБС-ийн барилга барих төсөл /Буцалтгүй тусламж/
ЖАЙКА байгууллагаас Монгол Улсын хувийн хэвшил, мэдээлэл харилцаа, технологийн салбарт үзүүлж буй дэмжлэгүүдийн талаар танилцууллаа. Өнөөдрийг хүртэл Монголд технологийн хамтын ажиллагааны нийт 48 төсөл хэрэгжүүлжээ.
- Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон засмал замын технологийн сайжруулах төсөл
- Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын татварын байгууллагын чадавхыг сайжруулах төсөл
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих төсөл
- Япон-Монголын сургалтын эмнэлгийн удирдлага болон тусламж үйлчилгээний менежментийг бүрдүүлэх төсөл
- Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх төсөл
- Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрстлээс сэргийлэх, чадварыг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн байна.
Монгол-Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японд албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр Японы хамгийн том телевиз болох NHK-д өгсөн ярилцлагадаа “Олон улсын харилцааны хамгийн чухал үндэс бол хувь хүмүүсийн харилцаа” хэмээсэн нь Японы ард иргэдэд гүн сэтгэгдэл төрүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоогоос 28 жилийн өмнө буюу 26 настайдаа ЖАЙКА-ийн хөтөлбөрөөр Японд анх удаа ирж байв. Ингэхдээ Япон айлд байрлаж байжээ. Тэрбээр айлд байх хугацаандаа тухайн Япон гэр бүлийнхэнтэй маш дотно, сайхан харилцаатай болсон бөгөөд Монгол Улсдаа урьж, заавал хүлээж авна хэмээн амлаж байжээ.
Энэхүү амлалтаа хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дээр биелүүлж, Япон гэр бүлийнхнийг Монголд урьж, нөхөрсөг сайхан хүлээн авсан үйл явдлыг Японы NHK телевиз нэвтрүүлэг болгосон аж.
Бид Япон Улсад хөтөлбөрт хамрагдсан талаарх сурвалжилгаа цувралаар хүргэх болно. Үргэлжлэл бий...