Монголд 2014 онд аж үйлдвэрийн салбарт хэрэгцээтэй инженерийг бэлтгэх зорилгоор “Монгол Коосэн” Технологийн коллеж, “ШУТИС-Коосэн” Технологийн коллеж, “Шинэ Монгол” Технологийн коллеж байгуулагдсан билээ.
2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын Технологийн Коллеж болон аж үйлдвэр, боловсролын байгууллага, төрийн байгууллагын хамтын ажиллагааны тухай дугуй ширээний ярилцлага ШУТИС-д боллоо.
Энэхүү дугуй ширээний ярилцлагаар Монгол дахь технологийн коллежийг хөгжүүлэхийн тулд цаашид ажиллах зарчим, тулгарч буй асуудлыг шийдэх, сургалтын чанарыг сайжруулах гэсэн сэдвээр Монгол, Японы аж үйлдвэр, боловсролын байгууллага, төрийн байгууллагын хооронд мэдээлэл солилцлоо.
Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймагт нэмж технологийн коллеж байгуулахаар бэлтгэж байна
Анх Япон улсад аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэгцээг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинжлэх ухаан, технологийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах инженерийг бэлтгэх зорилгоор технологийн коллежийн тогтолцоог 1962 онд бүрдүүлж, одоогоор нийт 57 технологийн коллеж байгуулсан байна.
Уг ярилцлагад Монгол Улсын БШУЯ, Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА, Японы үндэсний технологийн хүрээлэн, ШУТИС, ХААИС болон Монголын технологийн коллежийн зочид төлөөлөгч нар оролцлоо. Мөн Монголын технологийн коллежийн төгсөгчийн ажил олгогчийг төлөөлж Японы “Дайичи коогёо сэйякү” компани болон Монголын “Хүлэгү инженеринг” компанийн төлөөлөгч нар ирж төгсөгчдийн талаар саналаа хуваалцлаа.
БШУЯ одоо үйл ажиллагаа явуулж буй Монголын технологийн коллежийн хуримтлуулсан туршлага, арга барилыг судалж орон нутагт буюу Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймагт нэмж технологийн коллеж байгуулахаар бэлтгэж байна. Мөн УИХ-ын хаврын чуулганаар дээд боловсролын хууль шинэчлэн хэлэлцэх бөгөөд коосэн технологийн коллежийн эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ажиллаж байна.