Эрүүл мэндийн яамнаас “Эмчээ сонсъё” уулзалтын хүрээнд эмч, эмнэлгийн байгууллагуудын тулгамдсан асуудлын талаарх хэлэлцүүлэг болов.
Тус хэлэлцүүлгийн үеэр
- Эрүүл мэндийн ажилчдын хомсдол, тулгамдсан асуудал
- Эрүүл мэндийн ажилчдын эрх зүйн асуудал
- Гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилт давуу, сул тал гэх сэдвийн хүрээнд боллоо.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой ТББ-ын тэргүүн, хүний их эмч Б.Содномпил “Бидний үйл ажиллагааны зорилго бол эмч, эмнэлгийн ажилтнуудын дуу хоолой болж ажилладаг. Эмнэлгийн салбарынхан тулгамдсан асуудлуудынхаа эсрэг талбай дээр жагсан өлсгөлөн зарлаад ч ямар ч үр дүнд хүрдэггүй. Иймд бид эмнэлгийн салбарын гарц шийдлийнхээ талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Эмнэлгийн салбарын ажиллах орчин, цалин хөлс нэмэгдвэл эмнэлгийн чадавх, иргэдэд зөв мэдээлэл хүрч, эрүүл мэндийн асуудал сайжирна” гэв.
ЯАРАЛТАЙ ИРСЭН ХҮНИЙГ ҮЗЭХГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ТӨЛ ГЭХ БОЛОМЖГҮЙ БАЙДАГ
Хэнтий аймгийн 21 сумын эмч мэргэжилтний холбооны тэргүүн Ж.Бавуудорж “Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг нь иргэд эрүүл мэндийн даатгалаа төлж тусламж үйлчилгээ авсны дараа эмнэлэг тус иргэдийн төлсөн даатгалын мөнгөнд тулгуурлаж санхүүжилтээ авна. Гэвч цөөн хүн амтай, эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэдтэй сумын эмнэлэг бол үйл ажиллагааны зогсонги байдалд хүрэх эрсдэл үүсээд байна.
Цар тахал, ажилгүйдэл, ноос ноолуурын үнэ буурсантай холбоотой иргэд, малчдын хувьд даатгалаа төлөх хэцүү болсон. Төрийн албан хаагчид л голчлон төлдөг. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэнд үйлчлэхгүй гэсэн хууль гаргасан.
Алсын зайн дуудлага ирэхэд бид шууд очдог байсан ч одоогоор заавал эрүүл мэндийн даатгалаа төлсөн эсэхийг шалгадаг болсон.
Гэтэл орон нутагт олон жил ажилласан эмнэлгийн ажилчид чинь яалт ч үгүй бие нь өвдөөд ирсэн хүнд үнэ төлбөргүй тусламж үзүүлдэг. Мөн яаралтай ирсэн хүнийг үзэхгүй даатгалаа төл гэх боломжгүй шүү дээ.
Алсын зайн дуудлага ирэхэд бид шууд очдог байсан ч одоогоор заавал эрүүл мэндийн даатгалаа төлсөн эсэхийг шалгадаг болсон. Тухайн хүн уг даатгалаа төлөөгүй бол бид тусламж үзүүлэх ямар ч хууль, эрх зүйн актгүй болчихсон. Санхүүжилтээ гүйцэд авахын тулд өвдөөгүй байсан ч даатгалаа төлсөн хүнийг үзэх хэрэг гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Санхүүжилтээ авч байж эмнэлгийн ажилчдынхаа цалин, эм тариа гэх мэт бүхий л зүйлээ авна шүү дээ. Хүн ам цөөн сумдын хувьд бие даан санхүүжилтээ босгох боломжгүй. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен “Эмч, эмнэлгийн ажилчдын цалин бага байна. Гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин нэмэх боломжтой ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Уг даатгалын санхүүжилтээр клиник эмнэлгийн зарим ажилчид өндөр цалин авдаг ч анхан шатны тусламжийн эмнэлгүүдэд энэ шийдвэр нөлөөлдөггүй. Иймээс эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай. Улсын хэмжээнд сувилагч, асрагчийн хомсдолд орсон. Мөн тоног төхөөрөмж, ажиллах орчныг сайжруулах, шийдэх арга зам Засгийн газарт байна гэж үзэж байна” гэв.
Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эмнэлгийн салбар, эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн 100 гаруй төлөөлөл оролцов.