Японд юу л байна зам бас мод байна. Зам тавьж чаддаг, мод тарьж, түүнийгээ арчилж, ургуулж, ашиглаж ч чаддаг ард түмэн юм. Тэднээс дутах юу байх вэ, мод таръя, дөрөв дахин илүү газар нутагтайн (Монгол: 1,564,116 км2. Япон Улс: 377,944 км2 ) хэрэг юу билээ, энд тэндгүй зам тавья л даа гэх атаархуу бодол төрнө.
Тэгэх нь ээ, бид чадах бил үү, боломж юу билээ, ер нь энэ Япончууд яаж чадаад байна вэ гэх асуулт урган гарч ирж байна.
ЯПОНЧУУД ЯАЖ ОЙ МОДТОЙ БОЛОВ?
Хамгийн хойд тал нь Хоккайдо, урд тал нь Окинава арал. Урдаас хойш сунаж тогтсон дээрх арал дээр Япон орон байрлана. Газар нутгийнх нь гуравны хоёрыг уул буюу уулархаг газар (нийт газар нутгийн 73 хувь) эзэлдэг. Монгол Улстай харьцуулбал тэгш тал газар ховор гэсэн үг. Японы уул битүү ой модтой, модод нь шигүү ургасан. Сүүлийн 50 жилийн хугацаанд ойн эзлэх талбай огт өөрчлөгдөөгүй гэдэг статистикийг Японы үндэсний судалгаа, хөгжлийн газрын Ойн аж ахуйн хүрээлэнгээс танилцууллаа.
Япончуудад ч модгүй, халзан уултай байсан цаг хугацаа бий, энэ нь 1950 оноос өмнө. Энэ үед гэр, сууцаа дулаацуулах хамгийн гол түлш нь мод байжээ. Тиймээс модоо ихээр тайрч, шатаадаг, улмаар суурин, тосгоны ойролцоох уулс халзан (модгүй, нүцгэн уул) байх нь элбэг. Харин 1960 оны сүүлчээс Японы эдийн засаг эрчимтэй хөгжиж, хүмүүс амины орон сууц, байшингууд олноор барьснаар модны хэрэглээ улам ч өсөв. Иймд хэрэглэснээ буцаагаад нөхөх хэрэгтэй гэдэг уриалга дэвшүүлснээр, 1970-аад оноос хүмүүс шинээр мод тарьж ургуулсаар ойн хэмжээ эрчимтэй нэмэгджээ.
Тэр өдөр нь аль нэг мужид Эзэн хаан ирэх зэргээр улс даяараа хөдөлгөөн өрнүүлжээ.
Япончуудын мод тарих нэг шалтгаан энэ байв. Үүнээс гадна Японд маш их бороо ордог. Үүнээс үүдэн хөрс сийрэгжилт ихтэй, хөрсний нуралт байнга үүсдэг, улмаар бороо орох тоолонд тосгонууд уулын үерт нэрвэгддэг байжээ. Удаа дараа үерт нэрвэгдсэний дараа ойжуулах үйл ажиллагааг эрчимтэй явуулсан байна. Учир нь ой мод хөрсний нуралт, салхи цаснаас хамгаалах, үерийн усны урсцыг бууруулах, зохицуулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Мод тарих уриалгыг идэвхжүүлэхийн тулд “Ойжуулалтын баярын өдөр” гэх нэртэй үйл ажиллагааг жил болгон зохион байгуулах болсон. Тэр өдөр нь аль нэг мужид Эзэн хаан ирэх зэргээр улс даяараа хөдөлгөөн өрнүүлжээ. Япон 47 аймаг, мужтай. Эзэн хаан жил бүр нэг мужид айлчилж моджуулах ажилтай танилцдаг уламжлал тогтсон байна. Жилд нэг мужид очсон гэж тооцвол Эзэн хаан өдгөө хоёр дахь удаагаа тойрч буй юм байна (Япон Улсын одоогийн эзэн хаан Нарүхито. Тэрбээр Японы уламжлалт хаан ширээ залгамжлалын тооллоор 126 дахь Эзэн хаан юм).
Энэ бүхний үр дүнд Япон Улс өдгөө ойн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт (68) ордог улс болж чаджээ. Хөгжингүй орнуудын дотроос Финланд, Шведийн дараа гуравдугаарт орж байна. Японы ойн ихэнх хэсгийг хүний гараар тариалсан хуш, хиноки зэрэг мод эзэлдэг нь онцлог юм.
ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ТЭД ХЭРХЭН ШИЙДЭЖ БАЙНА ВЭ?
- Японы уулс огцом өндөр. Дээш авирч мод тарихад бэрхшээл тулгарсан тул модыг шаталсан байдалтайгаар суулгаж байжээ.
- Мөн далайн эргийн газарт мод суулгаж эхэлсэн. Тэнд маш их элстэй. Жаахан салхи дэгдэхэд л ойр орчмын айлын гэрээр дүүрэн элс чигждэг байжээ. Иймд элсний нүүдлийг багасгах зорилгоор Акита мужийн далайн эрэг хавиар мод тарьсан. Ингэхдээ моддыг эгнээ, эгнээгээр нь суулгахаар шийдэж эхлээд өвсөөр, дэрсээр дөрвөлжин хашлага хийж элсний нүүдлийг зогсооно. Үүний дараа модоо суулгах шинэ арга туршиж байж. Энэ аргаар далайн эргийн элсэн дээр мод тарьж чадсан байна.
- Японд 1905 онд байгуулагдсан, 120 жилийн түүхтэй Үндэсний ойн аж ахуйн судалгааны хүрээлэн бий. Энэ хүрээлэнд ойгоо хэрхэн хамгаалах, хөгжүүлэх судалгааг байнга хийдэг. Мөн нийгмийн хэрэгцээг хангахуйц нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үр ашигтай технологи боловсруулж байна. Сүүлийн үед хийж буй судалгаанаас нь онцолбол модноос “Сакэй” архи гарган авах технологийг боловсруулжээ.
- Мод дундаасаа эхэлж бүдүүрдэг. Тиймээс модыг үндэс, угаар нь тайрах биш том болсон мөчрөөс нь тайрч эхэлдэг. Тэндээс дахиад шинэ мөчир ургадаг аж.
- Шавж модыг идэж, гэмтээх тохиолдол бий. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өгөршсөн, хөгширсөн зэрэг моддыг цуглуулан нэг газарт байрлуулна. Ингээд шавжуудын хамгийн дуртай бодисыг тэнд цацаж ойгоо хамгаалдаг байна.
ЯПОНЫ ОЙГ ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?
Ой модных нь 30 хувь улсын, 10 хувь нь тухайн орон нутгийн, үлдсэн 60 хувь нь иргэд болон хувийн компанийн мэдэлд байдаг аж. Газрыг бага, бага хэмжээгээр (5 га орчим) олон хүн эзэмшдэг юм байна.
Ой модоо бүгдийг нь улс эзэмшдэггүй ихэнх нь хувь хүний мэдэлд байдаг учраас ойн аж ахуйтай холбоотой үйл ажиллагаа явуулахад биелэхгүй байх нь бий. Хувь хүмүүс нь зөвшөөрөхгүй бол улс хэчнээн юм хийх гээд бүтдэггүй. Гэхдээ ойн төлөвлөлтийн тухай хуульдаа ерөнхий чиглэл, улс орон юу хийх, ингэхдээ аймаг, муж, хувь хүнтэй хэрхэн тохиролцох зэргийг бүгдийг заасан байдаг аж. Тухайлбал, хувь хүний мэдлийн ойд ажил явуулах шаардлага тулгарвал улсаас эзэмшигчид нь нэмэлт төлбөр төлөх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг нөхцөлтэй юм байна.
Японд өндөр настай хүний тоо ихэсжээ. Хөдөөгийн тосгодод өөрсдийн эзэмшлийн ойтой, уултай хүмүүс бий. Тэд нас барахад, хүүхдүүд нь хот газар руу нүүчихсэн, хөдөөнөө буцаж очоогүй тул өвөг дээдсээс нь уламжилж, өвөлж ирсэн ойг мэдэхгүй төвөгтэй асуудал заримдаа үүсдэг аж. Иймд улсаас залуу хүмүүсийг өөрийн эзэмшлийн ой, моддод анхаарал хандуулж байхыг уриалдаг юм байна.
ОЙГОО ХЭРХЭН АШИГЛАЖ БАЙНА ВЭ?
50 жилийн өмнө мод тарих чухал байсан бол одоо Японы Засгийн газар, холбогдох байгууллагууд ойгоо ашиглая, ойгоо эргэлтэд оруулъя, оронд нь шинээр мод суулгаад ойгоо залуужуулъя гэдэг уриалга дэвшүүлэх болжээ.
Анх модыг ургуулж тариалаад 50 жилийн дараа заавал тайрч огтолж, ашиглах ёстой гэж тооцоолжээ. Одоо энэ хугацаа болж ойн хэмжээ хэт өсөөд, модод бүдүүрч томорчээ. Монголчуудын хувьд ойжуулалт нэмэгдэж, мод олноор ургаж л байвал сайн үйл хэрэг боловч Япончуудын хувьд энэ нь тулгамдсан асуудал болж буй юм байна. Тэд модыг тарьснаас 50 жилийн дараа тайрч авах ёстой. Тэр үед стандарт хэмжээнд очно, үүнээс удах тусам мод бүдүүрдэг, ингээд хүний гараар тайрч унагах, тээвэрлэх боломжгүй болтлоо мод хөгширдөг гэж үздэг байна.
Ойгоо дахин ашиглаж, цахилгаан эрчим хүч гарган авч, түүгээр мөөгний үйлдвэр ажиллуулж, хөдөө тосгонд ажлын байр бий болгосон сайн туршлага Японд байна. Японы Гүнма муж дахь Үэно тосгон 1069 хүн амтай. Өрхийн тоо: 549. (2023 оны 2 дугаар сарын байдлаар). Нутаг дэвсгэрийн хэмжээ: 184 мянган км2. Үүний 95 хувийг ой эзэлдэг бөгөөд хүний гар хүрээгүй онгон байгальтай, өтгөн ой модоор хүрээлэгдсэн тосгон.
Тосгоны хүн ам жил бүр буурсаар ирсэн ч (тосгон 1955 онд 5000 хүн амтай байсан бол энэ тоо буурсаар 2018 онд 1200 хүн амтай болжээ.) сүүлийн жилүүдэд энэ хувь багасжээ. Учир нь модоо дахин ашиглаж ажлын байр бий болгох зэрэг шилжин суурьшигчдыг идэвхтэй дэмжсэн бодлоготой холбоотой гэж тайлбарлав.
Хүн амын хомсдолоос гарахын тулд аялал жуулчлалаас эхлээд мод боловсруулалт, зургаа дахь аж үйлдвэр рүү ээлж дараалан шилжжээ. Үүнээс 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн модлог хорголжин био түлшний үйлдвэрийг онцолж болно. Уулаас дахин ашиглах хугацаа болсон модыг тайрч буулгаж авчраад чийгийн агууламжийг 10 орчим хувьтай болтол хатаана. Ингээд тээрмээр нунтаглаж шүүж, үртэс болгож бутална. Буталсан түүхий эдийг үрлийн хэлбэр оруулан шахаж, био түлш болгоно.
Үйлдвэр жилд 1570 тонн модлог хорголжин түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг тонн түлш гарган авахын тулд 3 куб мод ашигладаг байна. Нэг уут түлшийг бүтэн өдөржин түлэх бөгөөд тосгонд 10 кг хорголжныг 340 иенээр худалдаалдаг.
Ингэж үйлдвэрлэсэн түлшнээсээ дулаан, цахилгаан гарган авч биомасс цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ. Энэ нь 180 кВт хүчин чадалтай. Эрчим хүч гарган авахын тулд 2-6 тонн хорголжин түлш шатаадаг байна. Дулаан, цахилгаан гарган авч буй дамжлагаас сонирхуулбал:
- Модлог хорголжийг хуримтлуулна
- Дамжуулагчаар модлог хорголжийг хий үүсгэгч төхөөрөмж рүү зөөнө
- Хийжүүлэх төхөөрөмжид ойролцоогоор 110 кг/ цагт модлог хорголжноос хий гарна. Үүний зэрэгцээ 70кW-ийн халуун ус үүсдэг.
- Дулаан, эрчим хүчний хангамжийн саванд үүссэн хийд ойролцоогоор 3л/ц хөнгөн тос хольж, дизель хөдөлгүүрийг ажиллуулна. Хөдөлгүүрт холбогдсон генератор нь 180 kW цахилгаан түүнчлэн 200 kW халуун усыг нэгэн зэрэг үүсгэдэг.
- Үүсгэсэн дулааны нийт хэмжээ (90 C халуун ус) = 270 кW
- Үүсгэсэн эрчим хүч =180 кW.
Ийнхүү гарган авсан эрчим хүчийг:
- Зочид буудал, халуун рашаан
- Хорголжин түлшний бойлер
- Энгийн айл, өрхийн зуух
- ХАА-н зориулалттай хаус, халамжийн газруудын халаалтад ашиглахаас гадна Үэно тосгон дахь мөөгний төвийг цахилгаанаар хангаж байна. Энэ төв нь 50 ажилтантай.
Биомассын цахилгаан станц нь 1200 гаруй хүн амтай тосгоны төсөвт 1,2 тэрбум иений орлого оруулж, 150 хүнийг ажлын байртай болгожээ. Япончууд энэ мэтчилэн модыг дахин ашиглаж орон нутагтаа ажлын байр бий болгож, эдийн засгийг сайжруулж байна.
Монгол Улсаас 3000 орчим километрийн зайд орших Япон Улсын ойн аж ахуй ингэж хөгжиж байна. Тус улсын Засгийн газраас 2008-2012 оны хооронд нүүрс хүчлийн хийн ялгарлыг 6 хувиар багасгана гэдэг зорилт тавьж үүндээ хүрч чаджээ. Нүүрс хүчлийн хийн 3.8 хувийг ой, модны хүчээр багасгаж чадсан. Ер нь ойжуулалтын хүчээр хүчилтөрөгчийг илүү ялгаруулж, нүүрсхүчлийн хийг багасгаж байгаа. Японы ой дэлхийн дулаарлын эсрэг том хувь нэмэр оруулж байгаа гэж Үндэсний ойн аж ахуйн судалгааны хүрээлэнгээс танилцуулж байна.
Энэ хүрээлэнгээс мод тариад л орхих биш ургаж байна уу үгүй юу гэж байнга анхаарч, ургахад нь юу шаардлагатай байгааг үргэлж судалж байх чухал гэдгийг зөвлөв.
Монгол, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй 50 жилийн хугацаа өнгөрч байна. 2022 онд 50 жилийн ой тохиосон бөгөөд энэ үеэр хоёр улс хүүхэд, залуусаараа дамжуулан харилцаагаа өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах бичигт гарын үсэг зуржээ. Үүний үр дүнд хүүхэд, залуус Япон Улстай танилцах аялалд явах боломжтой болов.
Эхний 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио, Цукуба, Минаками хотоор аялаад ирлээ. Энэ багт багтах завшаан олдож, Япончуудын мод тарьж байгаль орчноо хайрлан, хамгаалж буй арга туршлага, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанаас суралцсан юм. Энэхүү хөтөлбөрийг 110 жилийн түүхтэй, Японы аялал жуулчлалын ууган компани JTB групп зохион байгууллаа.