Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг Мишээл байгаль орчны хүрээлэнд 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ үеэр төрийн албанд ажиллахад ямар шалгууртайг танилцуулж, сонирхож буй залуусыг БОАЖЯ болон харьяа газруудад ажлын байр санал болгох юм. Одоогийн байдлаар 76 сул орон тоо таныг хүлээж байна.
Мөн өнөөдөр Монгол-Солонгосын аялал жуулчлалын тур операторуудын форум Корпорейт Конвейншн төвийн хурлын танхимд болж байна. Энэ удаагийн форумд БНСУ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 орчим компани, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100-150 тур оператор компаниудын төлөөлөл оролцжээ.
БНСУ-ын жижиг дунд аялал жуулчлалын холбоо болон Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. 2019 онд БНСУ-аас 103 мянган жуулчин ирсэн бол энэ онд 200 мянгад хүргэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол-Солонгосын аялал жуулчлалын форум, Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо зорин ажиллаж байна гэж Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэв.