Гутал зөвхөн гоё харагдах хэрэглээ биш. Та зөвхөн загвар, бренд биш эрүүл мэнд, тав тухыг гуталтай хамт худалдан авч байдаг. Тиймээс гутал сонгохдоо хайнга хандаж болохгүй. Гутал худалдан авахдаа анзаарч, анхаарах хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.
Хүний хөл 26 яснаас бүрддэг. Эдгээр яс ул хэсэгт нуман хэлбэрийг үүсгэн тогтдог бөгөөд үүнд улны шөрмөс ч нөлөөлнө. Энгийнээр хэлбэл, хөлийн өсгий, өлмийн хооронд шөрмөс чанга татах байдлаар ясыг нум хэлбэрт оруулахад тусалдаг гэсэн үг. Гэтэл улны шөрмөс суларснаар хөл нумгүй болж, ул хавтгайрч тавхайн эмгэгтэй болох эрсдэлтэй. Тэгвэл улны шөрмөс суларч, хөл яагаад нумгүй болдог вэ?
Эмч, судлаачид хоёр шалтгааныг нэрлэдэг. Нэгдүгээрт, эцэг, эхийнх нь аль нэг талд хавтгай ултай хүн байвал үүнийг дуурайх буюу удамшлын гаралтай байж болно. Хоёрдугаарт, амьдрах орчин, өмсдөг гуталтай холбоотой.
Хөлийн нарийн булчин шаардагддаггүй, алхахад хэт амар газарт хөл нүцгэн алхах нь булчин хөгжихгүй байх гол шалтгаан болдог. Жишээ нь, паркетан шал гэх мэт хөлд ачаалал өгөхгүй гадарга дээр тогтмол алхсанаар хөл нумгүйдэж, улны шөрмөс суларч эхэлдэг байна. Мөн хүүхэд хангалттай зай талбайд тоглож, булчин шөрмөс нь сайн чангарч байх ёстой. Гэтэл ингэж чадаагүйгээс хөлийн нум хөгжихгүй, улмаар ул хавтгайрах эрсдэлтэй юм.
Хавтгай ултай буюу хөлийн нумгүй болсон хүүхэд хол алхаж, гишгэж, явж чадахгүй. Гүйж харайхад хөлийн ул, шагайгаар өвддөг, өвдөг сариу хэлбэртэй болохоос гадна ачаалал даах чадамж муу болно. Энэ нь цаашид даамжирвал зөв гишгэх ачаалалтай холбоотойгоор давхар өвдөг, нуруу өвчилж, улмаар эмчилгээнд мөнгө зарах үндэс болдог.
Тэгвэл ул хавтгайрах, хөл нумгүй болох эрсдэлээс сэргийлэх арга, хэвшүүлэх дадлууд бий.
Нэгдүгээрт, хүүхдийнхээ хөл, тавхайн булчинг хөгжүүлэхийн тулд гүйх, харайх хөдөлгөөнийг дэмжих үүднээс гэртээ болон гадна талбайд чөлөөтэй орон зайг бий болгох хэрэгтэй. Байгалийн элс, хайрга, өвс зүлэг зэрэг бартаатай газраар хөл нүцгэн явуулах нь зүйтэй. Зөвхөн хүүхэд гэлтгүй том хүмүүс ч зүлэг, чулуу зэрэг дээр хөл нүцгэн алхаж дадаарай.
Хүүхэд тэнцвэрээ олоход туслах гол тулгуур гутлын уланд биш зуузай хэсэгт бий.
Хоёрдугаарт, нумтай гутал өмсгөх. Ялангуяа хөлд орж буй бага насны хүүхдэдээ заавал хөлийн нум дэмжих гутал өмсгөвөл зохино. Хөлд орж буй хүүхдэд хатуу ултай л гутал өмсүүлэх ёстой гэдэг хэвшмэл ойлголтоос татгалзаарай. Учир нь хүүхэд уян ултай гутал өмссөнөөр хөлийн шөрмөс хэвийн хөгжинө. Хүүхэд тэнцвэрээ олоход туслах гол тулгуур гутлын уланд биш зуузай хэсэгт бий.
Хүүхдийн гутал сонгохдоо гаргадаг хамгийн том алдаа бол "дараа жил яг таарна" гэх хандлага юм. Таны хүүхэд ихэр байсан ч тэдний хөлийн хэлбэр, бүтэц өөр байгаа. Тиймээс хүүхдийн гутал мөлхөө үеийн, анхны алхмын гээд олон янз байдаг тул нас насанд нь хөлийн хөгжилд тохирсон гутал сонгох нь хамгийн зөв. Гэхдээ бас томдуулж болохгүй гээд яг тулсан гутал авах нь буруу. Гутал дотор хөл хөдлөх орон зай байх ёстой. Тиймээс нэг эсхүл тал хуруу орох зайг харгалзаж сонгоорой.
Хөлөнд нь яс ургасан, хэлбэрээ алдсан эсхүл хөлийн хумс шигддэг асуудалтай хүмүүс цөөнгүй байдаг. Энэ нь мөн л гутлаа буруу сонгосонтой холбоотой. Жишээ нь, хумс шигддэг болох шалтгаан нь хөл чийгтэй орчинд удаан байснаас болдог. Өөрөөр хэлбэл, чийг татдаг гутал өмссөнөөс, хөл байнгын чийгтэй орчинд байснаас шалтгаалдаг гэсэн үг.
Гутал доторх халуун уур гадагшилж л байвал хөл халууцахгүй. Халууцахгүй бол хөлрөхгүй. Хөлрөхгүй бол хөл хуурай байна гэсэн үг. Хуурай бол хөл дулаан байна. Хөлөө хуурай, дулаан байлгахын тулд гутал дахь чийгийг гадагшлуулдаг нүхтэй, "амьсгалдаг" гутал өмсөх нь зөв юм.
Бяцхан хүүхдүүдийн хөл шивэртэй байдаг. Учир нь том хүний хөлөөс 3-4 дахин илүү хөлөрдөг. Тиймээс хүүхдэд агаар сайн сэлгэдэг, "амьсгалдаг" гутал өмсүүлэх нь зүйтэй.
Италийн GEOX бренд өөрийн лабораторидоо туршилт, судалгаа хийж, "амьсгалдаг" буюу уландаа нүхтэй гутлыг дэлхийн зах зээлд нэвтрүүлсэн. Ингэж "амьсгалдаг" гутал худалдаанд гарснаар хөлийн эвгүй үнэрийн асуудлыг шийдэхэд түлхэц болсон билээ. Мөн энэ брендийн нумтай гутлууд ул хавтгайрах эмгэг, хумс шигдэх, хөлийн хэлбэр алдагдах зэрэг сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй.