"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааныг СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Болдбаатар даргалж байна.
Өнөөдөр “Бэрэн” группийн чанаргүй зээлүүдийг олгосон, ХБ-ны хуучин удирдлагууд мэдүүлэг өгөв.
ХБ-ны захирал асан Б.Батбаяр“Хөгжлийн банк хуулиар нийт арван үүрэг хүлээдэг. Эдгээрээс зөвхөн зээл олгох гэсэн нэг л чиглэлийг онцолж яриад, бусдыг нь огт ярихгүй байна. Жишээ нь Хөгжлийн банк зөвлөх үйлчилгээ мөн үзүүлдэг.
Газрын тосны үйлдвэрийн төсөлд ХБ зургаан жилийн турш зээл өгсөн. Нийт 160 орчим тэрбум төгрөгийн зээл өгсөн юм. Одоогоор энэ зээл хасах үзүүлэлттэй байгаа ч үйлдвэр ашиглалтад орсны дараа зээлээ төлнө. Төсөл бүр өөрийн онцлогтой. “Бэрэн” хэдий 2014 онд авсан зээлээ төлөөгүй байсан ч нэмэлт хөрөнгө оруулалт хийвэл Хөгжлийн банканд болон Монгол Улсын эдийн засагт илүү үр нөлөөтэй гэж үзсэн учраас нэмэлт зээл өгсөн. Дахин зээл өгөхгүй байх хувилбар ч байсан” гэв.
2009 онд С.Баяр Ерөнхий сайд байхдаа Хөгжлийн банк байгуулах ажлын хэсгийг анхлан байгуулжээ. Энэ ажлын хэсэгт Б.Батбаяр захирал багтан ажилласан байна.
"Бэрэн" 2014, 2017 болон 2018 онд ХБ-наас эргэлтийн хөрөнгийн зээл авчээ.