НҮБ-ын ХХААБ дэлхийн хүнсний тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн төлөвлөгөө танилцуулав
Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс доош тогтоон барих Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхийн тулд дэлхийн хүнсний тогтолцоог хэрхэн зохицуулах төлөвлөгөөг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага анх удаа танилцуулсан байна.
Үүнд уур амьсгалын санхүүжилт нэн яаралтай шаардлагатай байгаа мал аж ахуй, хүнсний хог хаягдал, хөрс ба ус зэрэг 10 гол чиглэлийг дурджээ.
Мөн салбар бүхэлдээ нүүрстөрөгчийн ялгарлаас нүүрстөрөгч шингээлт рүү шилжих нь ирэх гурван жилийн зорилт болж байгааг онцолсон байна. Дэлхий дахинд хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны нэг нь хүнсний тогтолцооноос үүдэлтэй байгаа аж.
Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт ургацад нөлөөлснөөр дэлхийн 735 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, гурван тэрбум гаруй хүн эрүүл хооллох нөхцөлөөр дутмаг орчинд байгаа гэж НҮБ шинэ тайландаа мэдээлсэн байна.