Модон луу жилийн босгон дээр Монгол Улсын макро эдийн засаг, хөрөнгийн захын гол үзүүлэлтүүд хэр түвшинд байна вэ
Дорнын уламжлалд Луу жил нь ихэвчлэн хамгийн ээлтэй, өлзийтэй цагийн бэлгэдэл болдог. Тиймдээ ч Азийн гол зах зээлүүдийн нэг Хонгконгийн жишиг индекс “Hang Seng” 1976 оноос хойших луу жилүүдэд ямагт өсөлттэй байсаар ирснийг “Bloomberg”-ийн дата мэдээллээс харж болохоор байгаа юм.
Эрэлт талын эрсдэл
Туулай жилийн эхэнд 12.2 хувьтай байсан инфляц өнгөрсөн сард 7.6 хувьтай гарч, Монголбанкны зорилтот түвшинд дахин хадгалагдаад байна. Хэдий тийм боловч Төв банк бодлогын хүүгээ жил гаруй хугацаанд 13 хувьд барьж, энэ онд ч сулруулах цикл рүү орохгүй дохио өгсөн нь сонгуультай жилийн төсвийн тэлэлттэй холбоотой.
Импортын бараа, бүтээгдэхүүн, гадаад үнийн дарамт багассан нь өнгөрсөн жилийн инфляцын бууралтыг тайлбарласан бол энэ жил эрэлтийн шалтгаантай инфляц гол эрсдэл болох төлөвтэй. Үүнээс гадна нэгдүгээр сард Улаанбаатар хотын инфляц 8.6 хувь буюу бүх аймгийнхаас өндөр, мөн хэрэглээний сагсны бараа, үйлчилгээний 23.8 хувийнх нь үнэ өмнөх сараасаа өсөлттэй гарсан нь анхаарах хэрэгтэй нэгэн үзүүлэлт боллоо.
Төгрөг чангарсаар байна
Нүүрсний экспортын түүхэн үзүүлэлтийн ачаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар хүрээд байна. Тэр дундаа сүүлийн 16 жилийн турш алдагдалтай байсан урсгал данс өнгөрсөн онд 244.54 сая ам.долларын ашигтай гарсан нь луу жилийг угтсан хамгийн таатай үзүүлэлтүүдийн нэг байлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улстай худалдаа хийдэг бүхий л орнуудын валютын эсрэг суларсаар ирсэн төгрөгийн ханшийн хувьд энэ нь тун сайн мэдээ юм.
Экспортын орлого, гадаад валютын орох урсгал эерэг байсан тул төгрөгийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд харьцангуй тогтвортой байж, ялангуяа оны хоёрдугаар хагасаас ам.долларын эсрэг алгуур чангарсаар 2022 оны 11 дүгээр сараас хойш анх удаа 3300 руу ороод байна. Энэ онд ч гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспорт өндөр түвшинд хадгалагдаж, мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах нь ам.долларын хослолууд сулрах шалтгаан болсноор төгрөгийн ханш үргэлжлүүлэн чангарах хүлээлт давамгайлж байгаа юм.
Үйлдвэрлэгчид шахагдсан жил
2012 оны Луу жилээс хойш Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 99 хувь буюу хоёр дахин өсөж, сүүлийн арилжаагаар 43 мянган нэгжид дөхөөд байна. Индексийн шинээр бүрдсэн сагсны 50 хувийг сүүлийн таван жилийн хугацаанд IPO хийсэн компаниуд эзлэх болсон нь хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг тодотгосон дүр зураг болов. Түүнчлэн банк санхүүгийн салбарын компаниуд ТОП-20 индексэд ноёлох болж, дотоодын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь буурлаа.
2023 онд Монгол Улсын санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 26.3 хувьд хүрч, мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн юм. Хэдий тийм боловч хувьцааны хөрвөх чадвар 2022 онд 2.4 хувь байсан бол 2023 онд 1.5 хувь болж буурсан нь хөрөнгийн зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсны нэгэн дохио болж байна.