Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах болсон.
Энэ төслийн хүрээнд нийслэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгальд сөрөг нөлөөгүйгээр хангах, газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (УГЦҮ)-ийг холбогдох шугам хоолойн хамт байгуулахаар өнөөдөр шав тавилаа.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулж туршилт, тохируулгын ажил нэг жил орчим хугацаанд үргэлжлүүлэх юм.
Үйлдвэр ашиглалтад орсноор Газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.