- Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авч ярилцаж буйд баярлалаа. Та Монголд ирсэн анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?
- Сайн байна уу. Монголын хамгийн том мэдээллийн портал сайтад ярилцлага өгч буйдаа маш их баяртай байна. Бид GoGo.mn сайтыг тогтмол уншдаг бөгөөд та бүхэн гадаад, дотоодод болж буй үйл явдлын мэдээллийг маш шуурхай нийтэлдэг гэдгийг дурдмаар байна.
Монгол орны тухай анхны сэтгэгдлийн тухайд, өвөрмөц байгаль, хүмүүсийн зочломтгой, нээлттэй байдлыг хараад ихэд гайхсан. Улаанбаатар хотын захаар бага зэрэг аялж, тэмээ унаж, үндэсний монгол хоолыг амталж үзсэн шүү.
- Ирж буй шинэ онд яамны зүгээс ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?
- Бид 2022 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Беларусь, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ онд хэд хэдэн чухал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нэгдүгээрт, ирэх оны дундуур манай харилцааны түүхэд Монгол Улсын Ерөнхий сайдын Беларусь улсад хийх анхны айлчлал болно гэдэгт найдаж байна.
Дашрамд сонирхуулахад, манай Ерөнхий сайд 1992 онд анх удаа Монгол Улсад айлчилж, үндсэн хэлэлцээрүүд болох Дипломат харилцаа тогтоох тухай улс хоорондын хэлэлцээр, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж байсан. Дараа нь манай Засгийн газрын тэргүүн 2013 онд албан ёсны айлчлал хийж, Беларусийн анхны үндэсний үзэсгэлэн, Беларусь-Монголын бизнес форум анх удаа болсон. 2014 оны зургаадугаар сард Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад Элчин сайдын яам нээгдсэн нь хоёр талын харилцааны хөгжлийн логик бөгөөд зүй ёсны үе шат, өндөр түвшний хэлэлцээрийн үр дүн болсон юм.
Хоёрдугаарт, Беларусь-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит зургаа дахь хуралдааныг 2022 оны эхээр хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн хоёр талын худалдааг идэвхжүүлэх зорилгоор Улаанбаатар болон Минск хотуудад Беларусь, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бизнесийн хүрээний төлөөлөгчдийн айлчлал, бизнес форум, аж ахуйн нэгжүүдийн холбоо, хамтын ажиллагааны солилцоо, Бүгд Найрамдах Беларусь Улсад Монголын соёлын өдрүүд болон бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингээд ярихаар бид маш их ажил төлөвлөсөн.