- МАХН-ын дарга Н.Энхбаяр хуучнаар "сайд нарын" гэгддэг II эмнэлгийн эмч нарын хяналтанд байна -
МАХН-ын дарга Н.Энхбаяр тавдугаар сарын 04-ний 07:00 цагаас эхлэн улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоож, өөрийг нь суллаж, сонгуульд оролцох боломжоор хангахыг шаардан өлсгөлөн зарласан. Харин түүний бие муудсан тул эмнэлэгт шилжүүлсэн.
Харин энэ талаар “ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна, биеийн байдал нь муудаж ухаангүй байна, нас барсан” гэх мэтээр мэдээллүүд гарах болсон. Бид мэдээллийг тодруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлээс зарим зүйлийг лавлалаа.
-Н.Энхбаяр хаана эмчлүүлж байгаа болон түүний биеийн байдал одоо ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэж өнгөрөгч бямба гаригт Улаанбаатар хот дахь Цагдан хорих 461-р ангийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн авчирсан. Энэ эмнэлэгт өөрийг нь үзэж байсан нарийн мэргэжлийн эмч болон бусад эмч нарын бүрэлдэхүүнтэй баг байгуулагдсан. Энэ багийн ахлагчаар II эмнэлэгийн захирал Г.Баясгалан эмч ажиллаж байгаа.
-Гэр бүлийнхнийг нь уулзуулахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Яагаад?
-Ар гэрийнхэн, гишүүд дэмжигчид, өмгөөллийн багийнх нь зүгээс “биеийн байдлыг нь мэдмээр байна, амь насанд нь аюултай байдал үүсчихсэн юм биш биз дээ” гэсэн асуудлыг бидэнд тавьсан. Бямба гарагийн 15.00-16.00 цагийн хооронд бид ар гэрийнхнийг нь эмч нартай нь уулзуулж мэдээлэл өгүүлсэн. Мөн нарийн мэргэжлийн эмчилгээний багийн ахлагч нь мэдээлэл хийсэн. Үүний дараа ар гэрийнхэн нь биечлэн уулзах хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг тухайн үед биелүүлэх боломжгүй байсан. Яагаад гэхээр, АТГ-т бид мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой.
Мөн прокурорын байгууллагад мэдэгдэх ёстой. Түүнчлэн тухайн хорих байрны гадаа очсон гишүүд дэмжигчид нь хорих ангийн ажилчид руу дайрч давшлах, үг хэлээр доромжлох, бүр цаашилбал хорих байр луу нэвтэрье гэсэн уриалгыг гаргаж байсан. Энэ нь улсын онцгой объект руу нэвтрэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Ийм учраас ар гэрийнхнийг нь оруулах боломж байгаагүй. Гэхдээ ШШГЕГ-ын удирдлагууд Прокурорын байгууллагатай ярилцаж зөвшилцөөд “ямар ч байсан биеийн байдлыг нь харуулъя, мэдээллээр хангая” гэдэг үүднээс 461-р ангид шилжин ирсний дараа буюу бямба гаригийн оройн 22.00 цагийн орчимд гэр бүлийн гишүүдэд нь биеийн байдлыг нь харуулж, мэдээлэл солилцох боломжийг олгосон.
-Албадан эмчлэх болсон шалтгаан буюу эмч нарын дүгнэлт юу байсан юм бол?
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20-ийн 7-д заасан Төрийн тусгай хамгаалалтад байгаа иргэний эрүүл мэндийн талаар эмнэлэгийн байгууллага тодорхой арга хэмжээ авах үүрэгтэй гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар эмч нарын баг томилогдсон. Ингээд бямба гаригийн өглөө тус баг “артерын даралт өндөр, зарим шинжилгээнд өөрчлөлт гарсан, суурь өвчин нь буюу түрүүнд нь эмчлэгдэж байсан дотор эрхтэнүүдэд хүндрэлтэй байдал үүсч байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Ийм учраас л нарийн мэргэжлийн шинжилгээ оношилгоог үргэлжлүүлэн эмнэлгийн орчинд хийх ёстой гэсэн дүгнэлт гарсан учраас шилжүүлсэн. Одоогоор эмчилгээ хэвийн явагдаж байна. Өөрөө ойлгосон, хүлээн зөвшөөрсөн. Ер нь албадан эмчилнэ гэдэг бол тухайн хоригдогчийн эрүүл мэндийн төлөө хийх хуулиар олгосон эрх хэмжээ юм. Энэ чиг үүрэг нь манай байгууллагад байдаг.
-Өвчтөнийг шилжүүлэхдээ яагаад заавал тал талаас нь дамжлан, хүчээр авч явсан юм бол. Эмнэлэгийн дамнуурга хэрэглэх эсвэл түрдэг тэргэн дээр суулгадаг ч юмуу, арай соёлтой байдлаар авч гарч болоогүй хэрэг үү?
-Шуудхан хэлье, тийм боломж байгаагүй. ШШГЕГ-ын эмч нар, нарийн мэргэжлийн эмч нарын баг мөн ар гэрийнхнийх нь хүсэлтээр эмчилгээг зайлшгүй хийх ёстой гэдэг дээр бүх тал санал нийлсэн. Харин өөрөө эсэргүүцсэн. “Би эмнэлэг рүү шилжихгүй, эндээ байна. Тавьсан шаардлагынхаа хариуг даваа гараг хүртэл хүлээнэ” гэсэн байр суурьтай байсан. Харин эмч нарын баг “даваа гараг хүртэл хүлээх боломжгүй” гэсэн.
Ингээд төрийн тусгай хамгаалалтын албан тушаалтнуудад нь мэдэгдэж өргөж, дамжилж гарсан. Гэхдээ бид хүч хэрэглээгүй. Өвчтөн эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд албадан эмчилгээг явуулна гэдэг хуулийн заалт байдаг. Албадан явуулах хугацаандаа тухайн хоригдогчийнхоо биеийн эрүүл мэндэд нь гэмтэл учруулахгүй хэмжээнд өргөж гарах арга хэмжээг зохион байгуулсан. Үүнээс өөр арга байгаагүй.
О.Ариунбилэг