МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлджээ.
Тэрээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна. Тэрээр өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөсөн авсан гурав дахь үеийн нисгэгч юм гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.