Хас банкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзан, санхүүгийн үзүүлэлтүүдээ танилцуулав. Манай улсын системийн нөлөө бүхий банкуудын нэг болох Хас банк энэ оны гуравдугаар улирлын тайлангаа хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулжээ. Ингэхэд
- Цэвэр ашиг нь 101 тэрбум төгрөгт хүрч, 29 хувиар
- Нийт актив нь 4.3 их наяд төгрөгт хүрч, 11 хувиар,
- Гадаад эх үүсвэр 286 сая ам.долларт хүрч, 37 хувиар,
- Харилцах, хадгаламж 2.4 их наяд төгрөгт хүрч, 3.5 хувиар,
- Зээл, санхүүгийн түрээсийн багц 2.6 их наяд төгрөгт хүрч, 31 хувиар тус тус өсжээ.
Тус банкны чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 3.2 хувь байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 8.4 хувийг эзэлжээ.
Мөн нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 19.9, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 35 хувь буюу Төв банкнаас тогтоосон шалгуураас өндөр байна.
Сүүлийн үед банкууд ногоон зээл олгоход ихээхэн анхаарч, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэхэд тус бүрдээ хувь нэмэр оруулж байна. Хас банкны тухайд ногоон зээлийн хэмжээ нийт зээлийн 10 орчим хувийг эзэлжээ. Ногоон зээл гэдэг нь сэргээгдэх эрчим хүчийг эх үүсвэр нэмсэн, хүлэмжийн хийг бууруулсан, эрчим хүчний зардлыг бууруулсан, түлш зарцуулалтыг багасгасан гэх мэт байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгосон зээл юм.
Хас банк ногоон зээлийн хэмжээг өсгөхийн сацуу өөрсдөө ногоон банк болохыг зорьж, төв оффисын дээвэртээ нарны хавтангууд суурилуулжээ. Мөн орон нутгийн гурван салбарын барилгаа сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.
Мөн тус банкны үнэ ашгийн харьцаа (P/E ratio) 4.9 байна. Та тус банканд100 төгрөгийн хөрөнгө орууллаа гэхэд 4.9 жилийн дараа 200 төгрөгийн өгөөж авна гэсэн үг юм. Тэгвэл хадгаламжийн хүүг дунджаар 12 хувь гэж тооцвол хадгаламжийн үнэ ашгийн харьцаа 6.2 жил байна.
Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр “Энэ онд бидний эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл ихээхэн өссөн. Бид ЖДҮ эрхлэгчдийг түлхүү дэмждэг. Манай улсад эмэгтэй бизнес эрхлэгчид энэ салбарт түлхүү ажилладаг нь нөлөөллөө. Ер нь хэрэглээний зээл авсан эмэгтэйчүүд ч зээлээ цагт нь төлдөг, санхүүгийн сахилга бат сайтай байдаг.
Бодлогын хүү ирэх онд ч 13 хувь буюу өндөр байх магадлал өндөр. Энэ нь хадгаламжийн болон зээлийн хүү ч мөн өндөр байхад нөлөөлнө. Банкууд зээлийн хүүг өндөр байлгах сонирхолгүй байдаг. Гэвч улсын төсөв тэлсээр байгаа тул Төвбанканд бодлогын хүүг 13-аас бууруулах боломж олгохгүй байна” гэв.