Энэ сарын 17-ны 11:40 цагаас иргэдээс цахимаар санал хурааж эхэлсэн. Өнөө өглөөний байдлаар 37 мянган хүн санал өгсөн байна.
Бусад улсуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт нь татварын урамшуулал гэдэг ойлголтод хамаардаг тул ерөнхий утгаараа тухайн орны татварын тогтолцоо, тодорхой төрлийн татвар, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үздэг байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэх, далд эдийн засгийг бууруулах боломжтой юм байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргажээ.
Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо: 100,000
Санаачлагч: Г.Занданшатар
Ташрамд хэлэхэд манай улсын нэмэгдсэн өртгийн албан татвар энэ оны эхний есөн сарын байдлаар 563 (20%) тэрбум төгрөгөөр өсжээ.