gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд юу байх ёстой вэ?

Д.Ган-Очир
Нүүрсний хулгай
2023-10-18
9
Twitter logo

Дэлхий дээр 195 орон байгаагаас 190-ийг нь гишүүнчлэлдээ багтаасан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн тэргүүн Кристалина Георгиева энэ долоо хоногт Марокко улсад тохиож буй Дэлхийн банк-ОУВС-гийн 2023 оны жилийн уулзалтын үеэр ойрын ирээдүйд баримтлах эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг зарласан.

Тэрээр бид маш хүнд шокууд, асуудлуудтай нүүр тулж байна. Нам өсөлт, эдийн засгийн хуваагдмал байдал нь цаашдын “шинэ хэвийн үзэгдэл” болж байгааг онцолсон. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд ердөө 3 хувь, ирэх онд 2.9 хувь байхаар төсөөлж байна. Дунд хугацаанд өсөлт бага хэвээр байх төлөвтэй байгаа бөгөөд улс орнуудын эдийн засгийн чадавхын зөрүү улам нэмэгдэх хандлагатай байна.

2020 оноос хойш тохиолдож буй дараалсан шокууд нь дэлхийн үйлдвэрлэлийг энэ оны байдлаар 3.6 их наяд ам.доллараар бууруулсан. Энэ алдагдал нь улс орнуудад жигд бус тархсан.

АНУ-ын хувьд цар тахлын өмнөх түвшинд хэдийнэ хүрч сэргэсэн ч бусад улсууд чадаагүй. Бага орлоготой эдийн засгуудын хувьд хамгийн хүнд цохилтыг авлаа. Тэдний хувьд маш хязгаарлагдмал буфертэй нөөц, боломжтой байсан тул эдийн засаг, ард түмний амьжиргааг хамгаалахад маш хэцүү байсан нь ойлгомжтой.

АНУ-ын хувьд цар тахлын өмнөх түвшинд хэдийнэ хүрч сэргэсэн ч...

Инфляц буурч байгаа ч олон оронд зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа тул хүүний түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байна. Энэ нь угаасаа нам байгаа өсөлт рүү “хүйтэн ус цацах” болно. Ийм орчинд бодлогын тэргүүлэх чиглэл юу байх ёстой вэ? Бид бодлогын эрэмбийг дараах байдлаар харж, зөвлөдөг.

Нэгдүгээрт, инфляцын эсрэг тэмцэлд ялалт байгуулахад анхаарлаа хандуулж байна. Үнийн тогтвортой байдал нь өсөлтийн урьдач, суурь нөхцөл юм. Түүнчлэн хүмүүсийг, ялангуяа нийгмийн бага орлоготой хэсгийн амьжиргааг хамгаалахад энэ нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хоёрдугаарт, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. АНУ, Европ дахь бондын өгөөжийн сүүлийн хэдэн долоо хоногийн хөдөлгөөнөөс харахад хүү удаан хугацаанд өндөр хэвээр байна гэдгийг зах зээлд оролцогчид ойлгож, шаардлагатай тохиргоог хийж байна. Гэхдээ санхүүгийн нөхцөл цаашид огцом чангарах нь зах зээлүүдэд, банкууд болон банк бус байгууллагуудад нөлөөлж болзошгүй тул санхүүгийн хатуу хяналт шалгалт зайлшгүй шаардлагатай.

Хүмүүн капиталд хөрөнгө оруулалт хийх нь тэднийг маргаашийн ажлын байранд бэлтгэнэ.

Гуравдугаарт, цар тахал, дайнаас үүдэлтэй хүндрэлээс улбаалан сүүлийн жилүүдэд төсвийн зарлага их хэмжээгээр нэмэгдсэн тул одоо ирээдүйн шокуудад хариу үзүүлэх төсвийн орон зайг эргэн сэргээх, амин чухал хөрөнгө оруулалт хийх, өрийг бууруулах цаг ирж байна.

Ихэнх тохиолдолд энэ нь илүү хатуу, маш сайн зорилтот төсвийн бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн үг юм. Зардлаа дахин эрэмбэлэх, дотоодын орлогыг төвлөрүүлэх (ялангуяа хөгжиж буй зах зээл болон бага орлоготой орнуудад) нь одоо илүү чухал.

Дөрөвдүгээрт, дунд хугацааны өсөлтийг илүү нэмэгдүүлэх, түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Одоогийн өсөлтийн түвшин нь шокуудын нөлөөллөөс ангижрах, амьжиргааны түвшин дээшилж буйг харах боломжийг хүмүүст олгоход ердөө хангалтгүй юм.

Орчин үеийн дэд бүтцийг бий болгох нь улс орнуудад дижитал, ногоон хөгжлийг дэмжих боломжийг олгоно. Засаглалыг бэхжүүлэх нь бизнесүүд цэцэглэн хөгжих орон зайг бий болгох бол, хүмүүн капиталд хөрөнгө оруулалт хийх нь тэднийг маргаашийн ажлын байранд бэлтгэнэ. ОУВС-ийн судалгаанаас харахад ухаалаг багц реформууд нь маш том, богино хугацааны үр нөлөөг үзүүлж, дөрвөн жилийн хугацаанд олон оронд үйлдвэрлэлийн хэмжээг 8 хүртэл хувиар өсгөж чадахаар байна.

Үүнээс Монголчууд бид юуг анхаарч авч үзэх ёстой вэ?

Төрийн бодлогууд инфляцыг бууруулахад эн тэргүүнд чиглэх ёстой. Энэ нь эдийн засгийн сэргэлт өрхийн үүдээр орох, бодит орлогыг хамгаалах, ялангуяа, орлого багатай хэсгийн амьжиргааг хамгаалах, бизнесийн төлөвлөгөөг оновчтой хийхэд маш чухал юм. Иймд мөнгөний, төсвийн, бүтцийн бодлогууд үүнд хатуу чиглэх шаардлагатай.

Эдийн засгийн хүндрэлийн дараах жилүүдэд хуримтлагдаж үлддэг асуудал бол санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээл, балансын эмзэг байдал юм. Иймд санхүүгийн салбарын эрүүл мэнд, тэр дундаа дотоод, гадаад хүүний түвшин.

Дараагийн гэнэтийн “цохилт”-д бэлэн байх, төсвийн орон зайг бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг бууруулах зэрэг бидний өмнө байгаа бүх сорилтуудад нийцтэй нэг алхам бол төсвийн зардлын өсөлтийг бага байлгах, тэр дундаа зардлын ДНБ-д эзлэх хувийг цаР тахлын өмнөх түвшин хүртэл бууруулах шаардлага маш өндөр байна.

Гоё нэртэй олон хувилбарт Шинэ сэргэлтийн бодлогууд нь манай нийгэм, дэд бүтцийн салбарт тулгамдаад буй суурь асуудлуудыг авч үзэж буйгаараа сайшаалтай. Гэхдээ дунд хугацааны тогтвортой, эрчимтэй өсөлтийг хангахад чиглэсэн бүтцийн багц шинэчлэлүүд дээр салбар, салбарын түвшинд онцгой анхаарах шаардлага хэвээр байна.

Жишээлбэл,
1) Авлига, засаглал, гэмт хэрэг, хуулийг мөрдүүлэх, өмчийн эрхийг хамгаалах чиглэлийн реформ,
2) Өрсөлдөөнийг дэмжих, албан бус сектор, бизнесүүдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах чиглэлийн реформ,
3) Хөдөлмөрийн зах зээлийн реформ,
4) Санхүүгийн салбарын реформ,
5) Татварын реформ,
6) Худалдааны тарифын болон тарифын бус реформыг ОУВС-ийн судалгаанууд ихээр авч үзэж байна. Бидэнд эдгээр чиглэлд реформ хийх шаардлага байсаар. Энэ нь дунд хугацааны өсөлтийг хангахад эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй болов уу.

Эх сурвалж: < https://www.imf.org/.../tr101223-transcript-of-imf... >.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан