ОХУ Украин руу довтолсноос хойш жил дөрвөн сар өнгөрчээ. Өнгөрсөн есдүгээр сард зарласан дайчилгаанаас хойш Оросоос Монголд ирсэн ОХУ-ын иргэдийн төлөөлөн болгон халимаг залуутай бид ярилцсанаа өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад хоёр хүүхэдтэйгээ Монголд ирээд амьдарч буй буриад бүсгүйг “Гаднынхны нүдээр МОНГОЛ” буландаа урьж ярилцлаа.
-Та Монголд хэзээ ирсэн бэ?
-Би долоо болон гурван настай хоёр хүүхэдтэйгээ нэгдүгээр сарын 9-нд энд ирсэн. Мөнгөө хуримтлуулж байгаад ирсэн.
-Монголыг зорьж ирсэн шалтгаан тань юу вэ?
-Хоёр шалтгаантай. Нэг нь улс төрийн. Манай улс Украины эсрэг түрэмгий дайн өдөөсөн. Хоёр дахь нь харин үндсэрхэг үзэл юм болов уу. Гол шалтгаан нь хүүхдүүд маань байсан. Хүүхдүүдээ аюулгүй нөхцөл байдалд амьдруулахыг хүссэн юм.
-Аюулгүй гэдэг нь ямар утгаараа вэ. Таны оршин сууж байсан газар аюултай байсан гэж үү?
-Маш аюултай байсан. Жишээ нь, би дайныг эсэргүүцэж байна. Болж байгаа бүхний эсрэг байр суурьтай байгаа хүн. Чамайг шоронд суулгаад, эцэг эх байх эрхийг чинь хасаад, хүүхдүүдийг чинь асрамжид өгнө гэх мэтчилэн заналхийлж байна.
Би мэргэжлээрээ хэд хэдэн сургуульд багшилъя гэж бодож байсан ч намайг оюутны визээр ажиллах боломжгүй гэж хэлсэн.
-Олон хүн дайчилгаанаас зугтсан уу?
-Олон гэж бодож байна. Гадаад паспорттой, бага зэрэг мөнгөтэй, явах хүсэлтэй хүмүүс бүгд явсан байх аа. Зарим нь арай эрт, зарим нь дайчилгааны дараа явсан байх.
-Та энд буриад хүмүүстэй холбоотой байдаг уу. Ямар нэгэн нийгэмлэгт ч юм уу харьяалагддаг үү?
-Уг нь Буриадуудад туслах төв гэж байсан юм. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод хаагдсан гэсэн. Одоо болохоор цахимаар дамжуулан бие биедээ тусалж, мэдээлэл хүргэж байна. Харин очоод биеэр уулзах газаргүй болсон.
-Одоо таны амьдрал ямар байна вэ?
-Одоохондоо яг хэлж мэдэхгүй л байна. Би сурч байгаа.
-Асуудал их байна уу?
-Яг асуудал гэх зүйл одоогоор алга. Мөнгөгүй хүмүүс л асуудал ихтэй байгаа. Учир нь хэлний бэрхшээлээс болж ажил хийж чадахгүй байна. Би мэргэжлээрээ хэд хэдэн сургуульд багшилъя гэж бодож байсан ч намайг оюутны визээр ажиллах боломжгүй гэж хэлсэн.
-Та хаана сурч байна вэ?
-Хэлний бэлтгэлд суралцаж байгаа. Оюутны визтэй болохоор ажиллах эрхгүй.
-Тэгэхээр та багш мэргэжилтэй гэсэн үг үү?
-Би сэтгэл зүйч, багш мэргэжилтэй. Карт ашиглан хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлдог юм.
-Монголд ямар ажил хиймээр байна вэ?
-Одоогоор мэдэхгүй л байна. Би өөртөө ажлын байр бий болгох хэрэгтэй. Гэхдээ хэлний бэрхшээлээс болоод яаж ажилтай болохоо сайн мэдэхгүй байна. Нэг хэсэг картаар хүмүүсийн сэтгэл зүйг нь тодорхойлох ажил хийсэн. Нэг найз маань надад орчуулж өгдөг байлаа. Нэг дор олон хүн суудаг газар, жишээ нь утас зардаг, засдаг Теди төвд би очсон. Тэнд сэтгэл зүйг нь тодорхойлоогүй хүн үлдээгүй байх аа.
Улаанбаатарт хаашаа ч харсан дан буриадууд байгаа мэт, яг л Улаан-Үүдэд ирсэн юм шиг санагдсан. Одоо ч хүмүүс намайг монгол биш гэж ялгаж хардаггүй.
-Та Монголд ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй байсан бэ. Бодит байдал таны бодсоноос өөр байв уу?
-Би Монголд өмнө нь нэг удаа ирж байсан. Тухайн үед би түр дамжин өнгөрч байсан юм. Хөвсгөлд билүү... Ямар ч байсан хотоор яваагүй. Тал хээр газраар их явсан. Өөрөөр хэлбэл хотоор, хөгжсөн газраар нь явж үзээгүй байсан юм.
Улаанбаатар хотыг би тосгон шиг төсөөлдөг байлаа. Гэтэл маш хол зам туулаад иртэл орос хүн байхгүй, хаашаа ч харсан дан буриадууд байгаа мэт, яг л Улаан-Үүдэд ирсэн ч юм шиг санагдсан. Одоо ч хүмүүс намайг монгол биш гэж ялгаж хардаггүй. Тэгээд намайг юм яриад эхлэхээр “Ямар сонин монгол бүсгүй вэ?” гэж байгаа мэт сонирхож хардаг. Хууль эрх зүйн асуудлыг эс тооцвол өөр хүнд хэцүү зүйл байхгүй дээ.
-Хүүхдүүд нь сургуульд орсон уу. Хэлний бэрхшээлтэй тулгарч байна уу?
-Хүүхдүүд маань цэцэрлэг, сургуульд явж байгаа. Хүү маань хоёр настайдаа ирээд энд гурав хүрсэн. Эхэндээ хүү оросоор ярьдаг байсан ч энд ирээд бүр ярихаа больсон. Бүр ямар хэлээр ярихаа ч мэдэхээ больсон юм шиг байгаа юм /инээв/. Заримдаа англи ч үг хэлдэг. Саяхан би н.Ууганбаяр /буриадуудад сайн дураар монгол хэл заадаг багш/ багш болон бусад хүмүүстэй зугаалгад явсан юм. Тэгэхэд хүү маань "Би сууж байна" гэх шиг болсон. Бас хүүхдүүдтэй тоглож байгаад "Үгүй, үгүй" гээд монголоор хэлээд байсан. Хүү маань монгол хэл сураад байх шиг. Харин одоо би юу ярьж байгааг нь ойлгохоо больж байна. Бид хоёрын дунд л хэлний бэрхшээл үүсээд байна даа. /инээв/
-Харин том нь?
-Охин маань орос сургуульд явж байгаа. Тэнд монгол хүүхдүүд явдаг. Охин маань илүү нүүрэмгий, хүнтэй чөлөөтэй харилцдаг. Тоонд дургүй, хичээлээ хийхгүй гэхчлэн хичээлтэй холбоотойгоор дуртай дургүй зүйлээ хэлчихдэг болохоос ерөнхийдөө асуудалгүй. Монгол хүүхдүүд нэрийг нь буруу дуудсанаас болоод “Намайг дооглоод байна” гээд ойлгочихсон. Би охиндоо “Хүүхдүүд “е” үсгийг “э” үсэгтэй андуураад чиний нэрийг буруу дуудсан байх аа. Түүнээс биш чамайг дооглоогүй” гэж тайлбарлаж хэлсэн. Охин маань харин Мөнхбаатар, Бат-Эрдэнэ гэх мэт миний хэлж чаддаггүй, хоёр үгнээс бүтсэн монгол нэрсийг их амархан хэлээд байгаа шүү.
Хүү маань монгол хэл сураад байх шиг. Харин одоо би юу ярьж байгааг нь ойлгохоо больж байна. Бид хоёрын дунд л хэлний бэрхшээл үүсээд байна даа.
-Таны монгол хэл сайжирч байна уу?
-Одоогоор би монгол хэл дөнгөж ойлгодог болж эхэлж байна. Хэдхэн үгийн сантай болсон. Эхний үгийг нь ойлгоод байгаа хэрнээ сүүл рүүгээ ойлгохоо больчихно. "Зөн билгийн тулаан" шиг л санагдаж байна. Талыг нь ойлгоод талыг нь ойлгодоггүй.
-Гэхдээ буриад хэл монголтой төстэй шүү дээ...
-Уг нь тийм. Гэхдээ бидэн дунд эх хэлээ мэддэггүй, ёс уламжлалаа мэдэхгүй хүмүүс бий. Би тэр ангилалд нь орно. Хөдөө тосгонд амьдардаг буриадууд хэлээ сайн мэддэг. Харин би Эрхүүд өссөн. Хотынхон буриад хэлээ сайн мэддэггүй. Тэр ч бүү хэл өөрсдийгөө буриад ч гэж боддоггүй хүүхэд, залуучууд байна. Тэд өөрсдийгөө орос хүн гэдэг. "Чи буриад шүү дээ" гэхээр "Үгүй, би орос" гээд маргаад байгаа бичлэг хүртэл нийгмийн сүлжээнд цацагдсан байсан.
Яг ийм үндсэрхэг үзэл намайг хүүхэд төрүүлсний дараа илүү их мэдрэгдэх болсон. Надад буриадуудтай ярилцах нөхцөл боломж байгаагүй. Хамаатан саднууд маань хол байдаг, харилцдаггүй. Тиймээс надад буриад хэл сурах боломж байсангүй. Сургуульд заадаггүй, сургалтын төв ч олоход хэцүү.
Нөхөр маань украин хүн. Гэтэл охин маань дөрвөн настайдаа "Би хэн юм бэ?" гэдэг асуултууд тавьж эхэлсэн. Би охиндоо ойлгуулах гээд буриадын бүжгийн чуулганаас хүүхдүүдэд зориулж ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүссэн юм. Тухайн үед тэд тоглолт хийсэн. Гэхдээ хүүхдүүд "Сайн байна уу?" гэж хэлж сурснаар өөр зүйлгүй өнгөрсөн. Сайхан хөгжилдөөд л дууссан даа.
-Та буриадууд Монголд хэрхэн амьдарч байгаа талаар мэдэх үү?
-Би энд 30 орчим насны залуутай танилцсан юм. Тэр яг л дайчилгаа эхлэх үед Монголд ирсэн. Мөнгөгүй, туслах хүнгүй байсан. Өвөл нэгдүгээр сард түүний хувьд их хүнд байсан юм билээ. Ээж ааваараа туслуулж байсан гэсэн. Түрээсийнх нь ч хугацаа дуусаж, мөнгө ч үгүй болсон. Харин азаар тэр залуу буриадаар бага зэрэг ярьдаг болохоор монгол хэл сурч, дараа нь ажилд орсон гэсэн. Тэгээд хууль бусаар ажил хийж байгаа сурагтай юм билээ. Мэдээж тэгж болохгүй. Гэхдээ түүнд өөр сонголт байгаагүй юм билээ.
-Монголчууд танд тусалж байна уу?
-Ихэвчлэн тусалдаг шүү. Харин ч тэгнэ гэж бодоогүй. Буриадууд харин ч азтай. /нулимс дуслуулав/ Монголчууд буриад, халимгуудад өөриймсгөөр хандаж их тусалдаг.
-Энд байр олох хүнд байв уу?
-Үгүй. Эхлээд манай эрэгтэй дүү есдүгээр сард автобусоор энд ирсэн. Дүү маань анагаахын их сургуулийн оюутан. Төгсөхөд хоёр жил үлдээд байсан юм. Залуу хүмүүс шинэ газар илүү хурдан дасдаг байх.
-Танилуудаас нь дайнд явсан хүн бий юу?
-Үгүй. Хамаатан саднууд дунд ч, найз нөхөд дунд ч байхгүй. Нэг танил эгч маань дөрвөн хүүтэй. Дөрвүүлээ цагдаагийн байгууллага болон армид алба хаадаг. Өнгөрсөн оны зун буюу дайн эхлээд гурав дөрвөн сар өнгөрч байсан юм. Хөвгүүд нь тухайн үед дайнд яваагүй байсан ч ажлаас нь “Та нар хүссэн, хүсээгүй ээлж нь ирэхээр томилгоогоор дайнд явна” гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш холбоо бариагүй. Юу болсныг нь мэдэхгүй байна.
-Та ер нь дайны тухай ямар бодолтой байдаг вэ?
-Сайн мэдэхгүй юм. Дайны эхэн үед буриадууд олноороо амиа алдсан.
-Хүмүүс их цочирдсон уу?
-Яг цочирдсон гэж хэлэхгүй байх аа. Крымийн салан тусгаарлалт 2014 онд болсноос хойш бараг 10 жил болох нь. Ер нь шууд очоод энэ манай газар нутаг гэж хэлж болох уу?
Олон улсад үүнд хариуцлага хүлээлгэж, шийтгэх газар гэж байхгүй. Эдийн засгийн хоригууд тавьж байна. Гурван жилдээ эдийн засагт муугаар нөлөөлөх байх. Гэхдээ одоогоор хүчтэй байна. Мөнгө их хуримтлуулсан байна. Одоо ч газрын тос, байгалийн хий, нүүрсээ зарж байна. Гэхдээ би үнэндээ сайн ойлгодоггүй. Ямар ч утга учиргүй санагддаг.
-Буцах бодол танд байдаг уу?
-Сайн мэдэхгүй л байна. Тэнд ээж, ах хоёр маань байгаа. Миний тус хэрэгтэй байх үе бий. Энд дасан зохицоход, хаана ямар ажил хийх гэх зэрэг асуудлаа шийдэх хэрэгтэй. Хэрвээ ажил олж чадахгүй бол буцах л байх.
Монгол эмэгтэйчүүд их хүчтэй. Харин монгол эрчүүд илүү зөөлөн юм болов уу гэж санагдсан.
-Соёлын ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?
-Ёстой мэдрэгддэггүй шүү. Монгол эмэгтэйчүүд их идэвх зүтгэлтэй, хүчтэй. Би чатаар нэг зүйл уншсан юм. Нэг монгол эмэгтэй Солонгост очоод баян эрэгтэйтэй танилцаад Монголд ирээд, энд хөдөө аж ахуйн бизнес эхлүүлсэн тухай бичсэн байсан. Тэгсэн хариуд нь “Чи буруу бичээд байна аа. Монгол эмэгтэй Солонгос яваад, солонгос эрэгтэйг нөхрөө болгоод, Монголд дагуулаад ирсэн. Солонгос эрэгтэй биш, монгол эмэгтэй энэ бүхнийг хийсэн шүү” гэж. Бараг тэр хүний зөв байх аа. Монгол эмэгтэй л өөртөө нөхөр олоод, Монголд авчраад, бизнесээ эхлүүлсэн байх.
Гэхдээ сонирхолтой нь би энд жагсаал цуглаан болж байхыг их олон удаа харсан. Орост бараг тийм зүйл харахгүй дээ. Тэгж үзэл бодлоо илэрхийлэх хэцүү.
Монгол эмэгтэйчүүд их хүчтэй. Харин монгол эрчүүд илүү зөөлөн юм болов уу гэж санагдсан. Гэхдээ би сайн мэдэхгүй. Гадаа тоглож байгаа хөвгүүд харин хоорондоо их ширүүн зодолдож, ноцолдоод байгаа харагддаг. Тэгээд зодолдчихоод л сайндаад, тэврэлдээд цаашаа хамт явцгаадаг. Их сонирхолтой санагдсан шүү /инээв/.
-Монголчууд гадаад руу их явах сонирхолтой болчихсон...
-Маш олон. Солонгос, Америкийн визтэй болохыг хүсэж байгаа залуустай их таарсан. Барилгын компанид ажилладаг нэг эмэгтэй хүүгээ Канад руу явуулах сонирхолтой, бүр тэнд нь суурьшуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Яагаад гадагшаа явах гээд байгааг нь ойлгоогүй.
-Мэдээж хүн болгон өөр зорилготой байх. Ихэнхдээ энд өртөг өндөр, харин орлого бага байгаа учраас гадагшаа явах сонирхолтой байна.
-Орост ч юмны үнэ өндөр хэрнээ цалин бага байна. Гэхдээ сонирхолтой нь би энд жагсаал цуглаан болж байхыг их олон удаа харсан. Орост бараг тийм зүйл харахгүй дээ. Тэгж үзэл бодлоо илэрхийлэх хэцүү.
-Ярилцсанд баярлалаа.