Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д 2022 оны есдүгээр сарын 21-нд дайчилгаа явагдсан. Дайчилгаанаас хойш тус улсаас Монголд Оросын иргэд олноор ирсэн бөгөөд зарим нь энд үлдэж, ажил хийн, амьдралаа залгуулж байна. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл болох нэгэн халимаг залуутай энэ удаагийн “Гаднынхны нүдээр МОНГОЛ” буландаа урьж ярилцлаа.
-Та Монголд хэзээ ямар шалтгаанаар ирсэн бэ?
-Энд ирж байгаа залуус бүгд л нэг шалтгаанаар буюу ОХУ-д дайчилгаа явагдсанаас болж ирсэн. Гэхдээ миний хувьд энд нүүж ирье гэж эртнээс бодож байсан юм. Гэтэл явах “сайхан” шалтгаан гарсан тул аравдугаар сард энд ирсэн.
-Яагаад Монголыг сонгосон юм бэ?
-Яагаад гэвэл би өөрөө монгол хүн. Дээр нь монголчуудтай амьдарч, монголоор ярих сонирхолтой байсан. Монгол маш эрх чөлөөтэй улс. Магадгүй энд ирэх гол шалтгаан нь энэ байсан байх.
-Та Оросын аль хотод амьдарч байсан бэ?
-Би Халимагийн нийслэл Элст хотоос ирсэн.
-Энд амьдрал тань ямар байна?
-Дажгүй сайхан байна. Одоогоор энд сургалтын визээр хэлний дамжаанд суралцаж байна. Хажуугаар нь ажил хийж байна. /тухайн иргэний хувийн мэдээллийг нууцлах зорилгоор ажлынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй болно/
-Оросоос хүмүүс Монголд ирэх сонирхолтой. Гэтэл монгол залуус гадагшаа явах сонирхолтой байх юм.
-Тийм ээ би ойлгож байна. Энд мөнгө олох хэцүү байх. Гэхдээ сайн мэргэжилтэн бол мөнгө сайн олоод сайхан амьдрах бололцоотой. Жишээ нь, би хуульч мэргэжилтэй, монгол хэл сайн мэдэхгүй учраас одоогоор өөр ажил хийж байна.
МОНГОЛД НАДАД ЭХ ОРОНДОО БАЙГАА ЮМ ШИГ САЙХАН БАЙНА
-Та Монголд ирэхийн өмнө амьдралаа хэрхэн төсөөлж байв. Бодит байдал дээр таны төсөөлснөөс өөр байв уу?
-Миний төсөөлөл харин ч тааруу байсан. Би энд ганцаараа ирнэ, надад туслах хүн байхгүй гэж бодож байсан ч бодит байдал дээр харин ч илүү сайхан байна. Би буурай орон гэсэн төсөөлөлтэй иртэл орчин үеийн хөгжилтэй том хот намайг угтсан. Бодит байдал төсөөлснөөс илүү байсан. Монголд надад эх орондоо байгаа юм шиг сайхан байна.
Би буурай орон гэсэн төсөөлөлтэй иртэл орчин үеийн хөгжилтэй том хот намайг угтсан. Бодит байдал төсөөлснөөс илүү байсан.
-Улаанбаатар маш өндөр өртөгтэй хот шүү дээ. Бүх юм үнэтэй санагдаж байна уу?
-Би Москвад таван жил амьдарсан болохоор Москватай харьцуулахад арай хямд. Миний амьдарч байгаа байр хотын төвд байдаг. Гэтэл би Москвад тийм байранд амьдрах боломжгүй. Тиймээс магадгүй Улаанбаатар хот миний төрөлх Элст хоттой өртгөөрөө ойролцоо юм уу гэж бодож байна.
-Таныг энд амьдарч байгаа буриадууд, халимгуудыг таньдаг гэсэн. Тэд Монголд хэрхэн амьдарч байна вэ?
-Энд мэдээллийн технологийн мэргэжилтэй хүмүүс байр сууриа олчихсон. Зарим нь хагас жил IT салбарт ажиллаж байна. Мөн дизайнераар ажиллаж байгаа хүн ч бий. Ерөнхийдөө бүтээлч ажил хийдэг, хэлний мэдлэг төдийлөн шаардагддаггүй ажил хийгээд Монголд сайхан амьдарч байна. Харин бусад нь барилга дээр эсвэл зөөгчөөр ажиллаж, нийтийн байранд амьдарч байна. Халимгууд саяхан энд автомашин угаалгын газар нээсэн. Зарим нь ч буцаад Орос явчихсан. Эсвэл монголчуудтай адил Солонгос руу ажил хийхээр гарцгааж байна.
-Та бүхэнд визийн хугацаа дуусах гэх мэт хүндрэл гарч байна уу?
-Ерөнхийдөө асуудалгүй. Учир нь хэлний дамжаанууд нээгдсэн учраас бид сургалтын виз авчихсан. Харин барилга гэх мэт салбарт ажиллаж байгаа хүмүүст ажлын виз гардаггүй. Учир нь ажил олгогч татвар төлөх сонирхолгүй байдаг учраас олон хүн албан бусаар ажиллаж байна. Зарим нь барилга дээр ажиллаж байгаа ч цаашдаа юу хийх вэ, хаашаа явах вэ гэж ярьцгааж байгаа.
-Мэдээж олон янзын мэргэжилтэй хүмүүс байгаа байх, тийм үү?
-Янз янзын мэргэжилтэй хүмүүс бий. Орост өндөр албан тушаалтай, сайхан ажил хийж байсан хүмүүс ч байгаа. Гол асуудал нь хэлний бэрхшээл байна. Жишээ нь, би Москвад ч, Элстэд ч захиргаанд шүүгчээр ажиллаж байсан. Харин одоо өөр ажил хийж байх жишээтэй.
-Энд гэр бүлээрээ, хүүхэдтэйгээ ирсэн хүмүүс ч байгаа байх. Хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульд явж байна уу?
-Ихэнх нь сургуульд орчихсон том хүүхдүүдтэй хүмүүс. Хүүхдүүд нь орос сургуулиудад сурч байна. Жаахан хүүхэдтэй нь хүүхдээ цэцэрлэгт өгчихсөн. Гэхдээ жаахан хүүхэдтэй хүн харьцангуй цөөн байгаа.
-Монголчууд танд хэр тусалж байна вэ?
-Маш их тусалдаг. Би энд ирэхдээ нэг ч хүн таньдаггүй байлаа. Тэгээд сошиалд “Би энд ирчихлээ. Надад туслах боломжтой хүн байгаа болов уу” гээд бичтэл найз маань “Би чамайг одоохондоо аав, ээжийндээ суулгая. Хүссэнээрээ байх боломжтой шүү” гэж хэлж байсан. Бас өөр хүмүүс надад ажил олж өгөхөд тусалж, зарим нь монгол хэлний үнэгүй сургалт явуулж байна. Монгол хэлний н.Ууганбаяр багш энд байгаа буриад халимгуудад хэл зааж өгч байна. Боломжтой хүн болгон тусалж байгаад маш их баярладаг.
-Таны монгол хэл одоо хэр сайжирсан бэ?
-50, 50 хувьтай л байна. Би ойлгодог хэрнээ хангалттай сайн ярьж сураагүй.
-Танд буцах сонирхол бий юу. Гэр бүлийнхэн нь Орост үлдсэн үү?
-Гэрийнхэн тэнд байгаа. Надад буцах сонирхол байхгүй.
-Дайчилгаанаас болж Монголд ирсэн хүмүүс эргээд эх орон руугаа буцахад нь ямар нэг асуудал үүссэн болов уу. Та энэ тухай ямар нэг мэдээлэл сонсов уу?
-Заримыг нь буцаад очиход дахиад хил гаргаагүй гэх мэт яриа сонсогдсон. Өөрөөр хэлбэл Орост оччихоод дахиад гадагшаа явах гэтэл Оросоос гаргаагүй юм билээ. Үнэхээр хорьсон уу мэдэхгүй, ямар ч байсан асуудал үүссэн гэсэн.
-Барууны орнууд руу оросууд гарахад бүр ч хүнд болсон байх. Оросууд ихэвчлэн хаашаа явж байна вэ?
-Баруун руу явах хэцүү болсон. Ихэнх нь АНУ руу хууль бусаар Мексикээр дамжин гарч байна. Энэ хамгийн боломжийн гарц гэж ярьцгаадаг. Бас олон хүн Солонгос руу ажил хийхээр явж байна. Мөн Герман руу явдаг. Гэвч Герман руу гарах бас л хүндрэлтэй. Манай найзууд жишээ нь Итали явах сонирхолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа.