Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй.
Уулзалтын хүрээнд эрүүл хүнсээр өрхийн хэрэгцээгээ хангах, хүнсний ногоо хадгалах, нөөшлөх арга барилд иргэдийг сургах зорилгоор 43 га талбайд хүнсний ногоо тариалах хөтөлбөрт ХААИС-ийн оюутнууд оролцох боломжтой. Мөн гарааны бизнес эрхлэгч залуусыг дэмжих төсөлд хамрагдах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газарт цалинтай дадлагажих, амралтаараа ажиллах зэрэг боломжуудыг танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө “Монгол бол хөдөө аж ахуйн орон. Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй та бүхэн улс орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Нийслэлийн хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангах, байгаль орчноо хамгаалах чухал салбаруудад мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна.
Тэгэхээр оюутан залуус та бүхэн суралцахын хажуугаар нийслэлийн харьяа байгууллага, газруудад дадлагажих, хагас цагаар ажиллах бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Мөн нийслэлээс хүнс, хөдөө аж ахуйг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцохыг хүсвэл хэзээд нээлттэй” гэлээ.
Энэ үеэр мөн цагийн ажлын мэдээлэл хүргэх үйлчилгээ, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг оюутнуудад хүргэж, сайн дурын хөтөлбөрт бүртгэсэн юм.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирал Ү.Оюунзул, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар, Нийслэлийн Мал, эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга М.Түмэннаст нар оролцов. Түүнчлэн ХААИС-ийн удирдлага, 300 гаруй оюутан оролцон санал бодлоо солилцсон юм.