Монгол Улс газрын ховор элементийн нөөцөө ашиглаж чадвал хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилтод манлайлах боломжтой гэж АХБ үзэж байна
Монгол Улс газрын ховор элементийн нөөцөө ашиглах арга хэмжээг шуурхайлж чадвал чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтэд чухал хувь нэмэр оруулах боломжтой гэж Азийн Хөгжлийн Банк үзэж байна.
Улс орнууд уур амьсгалын эсрэг амбицтай бодлого баримталж буй нь сэргээгдэх эрчим хүчний технологид ашиглагддаг газрын ховор элементийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Энэ утгаараа эдийн засаг нь уул уурхайгаас өндөр хамааралтай Монгол Улсад томоохон боломж олгоно гэж үзжээ. Хэдий тийм боловч эдгээр чухал ашигт малтмалын нийлүүлэлт тодорхойгүй хэвээр байгааг онцоллоо.
Энэ чиглэлд Монгол Улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд геологийн судалгааг илүү нарийн нягт нямбай хийх хэрэгтэй, үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг онцоллоо. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг онцолсон байна. Мөн газрын ховор элемент экспортлохын өмнө эхний шатны боловсруулалт хийх шаардлагатай байдаг тул үүнд шаардлагатай техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Түүнчлэн газрын ховор элементээ экспортлох ёстой зэрэг зөвлөмжүүдийг өгсөн байна. Хэдий тийм боловч уул уурхайн орлогоос орон нутгийн иргэд, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт орлогыг ил тод байдлаар боловсруулах нь хамгийн чухал гэдгийг онцолжээ.