АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн оны VII сараас хойших дээд түвшинд хүрээд байна.
Сүүлийн гурван өдрийн арилжаагаар тасралтгүй буурсан газрын тосны үнэ эргэн сэргэлээ. Тухайлбал: брент төрлийн газрын тосны фьючерс үнэ 1.1 хувиар өсөж, баррель нь 90 ам.доллар даваад байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 86 ам.доллар боллоо.
Ираны дээд удирдагч Али Хаменеи Сирийн нийслэл Дамаскт хийсэн цохилтынх нь хариуг Израильд барина гэж удаа дараа мэдэгдээд байгаагаа лхагва гарагт дахин тодотгожээ. Гэхдээ Ираны тэнгисийн цэргийн хүчин Ойрх Дорнодын газрын тосны гол арилжааны зам болох Ормузын хоолойг хаахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Ойрх Дорнод дахь нөхцөл байдал ийнхүү хурцдаж байгаагаас тэргүүлэх арилжаанд оролцогчид газрын тосны үнэд өөдрөг төсөөлөлтэй байгаа аж. Хэдий тийм боловч АНУ-ын инфляц эрчимжиж, тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн оны долоодугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн нь газрын тосны үнийн хөдөлгөөнд нөлөөлж магадгүй байна.