"Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөр мэдүүлэг өгч байна. Тус компани 2014 онд ХБ-наас нийт 22.4 сая ам.долларын зээл авчээ. Дараа нь 2017 (11 сая ам.доллар), 2018 онуудад (4.5 сая ам.доллар) мөн зээл авсан байна.
"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааныг СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Болдбаатар даргалж байна.
"Бэрэн" групп Хөгжлийн банкнаас есөн жилийн өмнө зээл авсан ч үйлдвэрийн бүтээн байгуулалт өнөөг хүртэл дуусаагүй, одоо 85 хувьтай байна. Үүний шалтгааныг Б.Мөнхтөр захирал "ХБ зээлийн мөнгийг нэг доор өгөөгүй, хувааж өгсөн нь хүндрэл учруулсан. Мөн цар тахлын улмаас Эрдэнэт хот руу зор чих боломжгүй байв." гэсэн юм.
Тус компани энэ төсөлд зориулж өөрийн хөрөнгөөр 23 сая ам.доллар оруулах ёстой байсан ч энэ эх үүсвэрийг үйлдвэрт оруулаагүй байна.
Б.Мөнхтөр: ХБ-ны зээлээр бид зөвхөн төмрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авсан. Газар, үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр шийдсэн. Бид ширэм үйлдвэрлэж байна. Хэзээ дуусахыг би мэдэхгүй байна. Манай залуучууд мэднэ. Бид энэ үйлдвэрийг 70 сая ам.долларт багтаан барьсандаа баяртай байна. Бусад орнуудад 400 сая ам.доллараар барьдаг.
Улсын яллагч н.Ганбулган: Эхний зээлээ төлж дуусаагүй атлаа яагаад дахин ХБ-наас зээл авсан бэ? Японоос авах санхүүжилтээ та бүхэн авсан уу?
-Хөгжлийн банк байгаа боломждоо тааруулан надад зээл олгосон. Бид өөрсдөөсөө 46 сая ам.долларыг оруулсан.
Улсын яллагч н.Ганбулган: Та бүхэн Сүхбаатар дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Хангай хотхонд 720 айлын орон сууц барихаар дахин 18 сая ам.долларын зээл авсан. Зээлийн шаардлагыг бүрэн хангасан уу? Та бүхэн 2015 онд ХААН банкнаас авсан зээл тань хэвийн бус байжээ. ХААН банкны мэдүүлгийг нотлох баримтаар авна. Та бүхний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгүүд 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин та нар 65 хувийн гүйцэтгэлтэй гэжээ. Ийм бага гүйцэтгэлтэй барилгуудыг яагаад барьцаа хөрөнгөөр авав?
-Би энэ талаар хариулт өгөх хүсэлгүй байна. Би гангийн үйлдвэрээ хариуцдаг. Энэ төслийг мэдэхгүй тул мэргэжлийн хүмүүс хариулна. Хангасан болоод л өгсөн байх.
-Та бүхэн ХБ-наас 3 удаа зээл авчээ. Бусад компани нэг ч удаа зээл авч чадаагүй. Та ХБ-ны хүмүүст нөлөөлсөн үү? Б.Даажамба даргыг таних уу?
-Б.Даажамба даргатай ХБ-ны байранд таараад мэндлээд л өнгөрдөг, сайн танихгүй. Би энэ хүнтэй хамт гадаад яваагүй. Манайх 1000-аад ажилтантай. Данс хаахаар бид их хүнд байдалд ордог. Коксын үйлдвэрээ ажиллуулж байна. Би Эрдэнэтэд голдуу байдаг. 2017 оноос хойш намайг шалгаж байна. Ингээд шалгуулахаар ажилд их нөлөөлдөг, ажилтнуудын сэтгэл зүйд ч нөлөөлдөг. Зээл авсан нь үнэн тул төлөх нь үнэн. Бид ширмээ Япон, БНСУ-д худалддаг тул зээлээ ам.доллараар авсан.
-Та бүхний барьцааны хөрөнгийг борлуулж, орлогыг зөвхөн ХБ-ны дансанд хийхээр прокурор чөлөөлжээ. Гэтэл "Бэрэн"-гийн охин компанийн нэр дээр данс нээж, үйл ажиллагаандаа ашиглажээ. Таны нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилжээ. Та бүхэн ХБ-тай хийсэн тохиролцоогоо зөрчсөн үү? Та хүсвэл хариулахгүй байж болно.
-Гангийн үйлдвэр одоо ч барьцаанд байгаа. Та буруу ойлгожээ. Ийм зүйл байхгүй.
Өмгөөлөгч хэрэгт хамааралгүй зүйл асуулаа гэхэд улсын прокурор тайлбар хэлж, тодруулж асуусан гэв
-Ц.Батболд гэж хүн таних уу? Энэ хүн юу хийдэг вэ? Энэ хүн их хэмжээний мөнгийг бэлнээр авчээ.
-Энэ хүн манай төслийн менежер байв. Би 461-т хоригдож байсан тул энэ талаар сайн мэдэхгүй. Би ходоодны өвчтэй болохоор эмнэлэгт хэвтээд, буцаж хоригдсон.
2013 онд "Гложекс" компани "Бэрэн"-гийн ТЭЗҮ-г боловсруулжээ. ХБ энэ ТЭЗҮ-г тодотгох шаардлагагүй гэж үзэн, зээл олгожээ. Харин улсын яллагч 2013 оны ТЭЗҮ-гээр ХБ 2018 онд дахин зээл олгосныг онцлов. Таван жилийн хугацаанд нийгмийн амьдралд, барилгын материалын үнэд ихээхэн өөрчлөлт гарсан гэв.
ХБ-ны хуульч байсан Пүрэвсүрэн "Уул уурхайн төслийн ТЭЗҮ-г таван жил тутамд шинэчлэх хуулийн шаардлага бий. Харин барилгын салбарт ийм шаардлага байдаггүй" гэв.
Бэрэн групп 20 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө барьцаалжээ. Дуусаагүй 6 барилгыг барьцаалжээ. Тэдгээр барилгын гүйцэтгэл өндөр болох тусам дараагийн санхүүжилтийг олгосон байна. Барилгын санхүүжилтийг ийм маягаар буюу үе шаттай санхүүжүүлдэг гэж зээлийг олгох шийдвэр гаргасан эдийн засагч мэдүүлэв. Мөн ХААН банкнаас ирүүлсэн албан бичигт Бэрэн зээлийн өрийн үлдэгдэлгүй гэж бичсэн байжээ. ХААН банкны албан бичгийн үнэн эсэхийг шалгах шаардлага байхгүй. Эдийн засагчид залилан мэхлэх үйл ажиллагааг шалгах үүрэггүй, тийм чадамжгүй гэв.