“Ice top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаярт холбогдох гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.05.08/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс С.Чулуунбаярыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.