Та сайн байна уу? хэмээн хоолой хоршуулан мэндчилж байгаа энэ сурагчид Арвайхээр хотын “Мэргэд” ЕБС-ийн Япон хэлний гүнзгийрүүлсэн ангийн сурагчид юм. Тэд Монголоор мэндлээд мөн араас нь судалж буй хэлээрээ тод, гаргацтай, биеэр хагас бөхийн зочны мэндийг мэдэх нь ёсорхуу бөгөөд нүүрний баясгалантай.

"Мэргэд" сургууль 1998 онд анхны элсэгчдээ авсан бөгөөд япон хэлний гүнзгийрүүлсэн ангитай орон нутгийн цор ганц сургууль юм.
Сурагчид өөрийн сонирхлоор гуравдугаар ангиас эхлэн япон хэл сонгон суралцдагаараа онцлог ажээ. Түүнчлэн Нихонго ноүриокү шикэн буюу япон хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтыг сургуульдаа өгч болдог байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоо дүйцүүлж, сурсан хэлний мэдлэгтээ тулгуурлан Монгол, Японы засгийн газрын тэтгэлгээр гадаадын их сургуульд боловсрол эзэмшдэг байна. Ийн амжилт гаргасан сурагчид сургуулийнхаа бахархал болон дуурсагддаг билээ.
Бахархалт сурагчдынхаа нэрсийг япон хэлний танхимын гаднах хананд хадаж, хаана, ямар их дээд сургуульд суралцаж байгааг ч дурджээ. Амжилттай суралцсан нийт 200 гаруй сурагч энэ сургуулийн япон хэлний гүнзгийрүүлсэн анги ямар өгөөж, үр дүнтэй вэ гэдгийг илтгэнэ.
Тус сургуулийн хамт олон, сурагчдын бодит амжилт, зүтгэлийг үнэлж “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Японы Засгийн газраас тус ангийг тохижуулжээ.
Төсөл хэрэгжсэний үр дүнд сурагчид мэдээлэл технологийн хэрэгсэл ашиглан Хоккайдо, Такикава ахлах сургуультай цахимаар харилцаж, туршлага хуваалцах боломжтой болов. Ийнхүү гаднын сурагчидтай шууд харилцаа тогтоож болдгоороо манай улсад загвар сургууль юм.
Иймд энэ сургуулийн япон хэлний ангийг хэрхэн тохижуулсан, сургуулийн соёл, сурагчийн хүмүүжил, сурлагын амжилтыг сурвалжлахаар зорив.

Сургуулийн коридорыг нэг амьсгаагаар туулан өнгөрөх нь харамсмаар санагдана. Өнцөг, тохой бүрд сурагч, багш нарын гар урлалын бүтээл дэлгээтэй. Зурагт харагдаж байгаа шиг уран зургийн галерей, инженерийн загварчлалын үзэсгэлэн гэмээр олон сайхан бүтээлээр арвин.
Дээр дурдсанчлан ашиглаагүй орхисон зай, талбай гэж үгүй бөгөөд шатны доорх хөндийд хүртэл хагас дугуйрсан "бичил" монгол гэр барьж, бодит хэрэгслүүдийн жижиг хувилбарыг байрлуулжээ. Мөн таримал ургамлыг хаа сайгүй тарьжээ. Тэдгээрийн дунд хагдарсан цэцэг үгүй бөгөөд өнгөлөг харагдана.
Мянга гаруй сурагчидтай гурван давхар сургуульд тэрлэсэн бүтээл нэг бүрийг үзвэл бүтэн өдөр шаардах биз ээ.

Сурагчдад хүнийг, соёлыг, юмсыг хүндлэх, хайрлах сэтгэлийг сургадаг хэмээн МУ-ын зөвлөх багш, "Мэргэд" ЕБС-ийн япон хэлний багш Д.Дуламсүрэн ярилаа.
Тэрбээр “Өөрийн төрсөн нутагтаа япон хэл зааж, хүүхдүүдээ хөгжүүлж байгаадаа баяртай байдаг. Япон хэлийг заахад тухайн орны хүмүүсийн зан төлөвшлийг хамтад нь заадаг гэдгээрээ их онцлог. Сурагчид маань хичээж, сайн суралцдаг. Хүүхдүүд хоорондоо төдийгүй багштайгаа хүртэл найзархаг харилцаж, хичээлийг ямарваа нэгэн айдасгүйгээр өрнүүлдэг.
Энэ хичээлийн жилд япон хэлний шинэ танхимтай болсонд сурагчид маань маш их баяртай байгаа. Хүүхдүүд хичээлээ тарсан ч шинэ ангидаа ирж хэлнийхээ давтлагыг хийдэг. Заримдаа бүр 9 цаг хүртэл хичээллэх нь ч бий.
Манай сургууль гуравдугаар ангиас эхлэн япон хэл заадаг. Бага ангид анхан шатны хөнгөвтөр хичээл үзэж байгаад, дунд, ахлах ангиас хүндрээд ирмэгц зарим нь англи, орос хэлийг сонгон суралцах нь бий. Харин танхимыг зассанаас хойш буцаад япон хэлээ сурч болох уу гэж хандаж байна.
Одоогоор манай сургуульд 300 орчим хүүхэд япон хэлний хичээлийг сонгон суралцаж байна.
Мөн бусад сургуулийн сурагчид хүртэл “Танайд япон хэлийг хэддүгээр ангиас эхлэн үздэг вэ? Би сурч болох уу” гэдэг болсон.
Шинэ танхимд маань зөвхөн япон хэл гэхгүйгээр бусад багш нар хичээлээ заах боломжтой. Туршлага судлахаар ирсэн бусад орон нутгийн багш нарт ч нээлттэй” гэв.

Биднийг очиход 11 дүгээр ангийн сурагчдад япон хэлний хичээл зааж байв. Багш, хүүхэд тус бүр зөөврийн компьютертой бөгөөд нийт 31 ширхэг ажээ. Мөн багш бүх хичээлийг урьдчилан бэлтгээд ухаалаг самбарт танилцуулахын зэрэгцээ бүх сурагчдын компьютер луу илгээж болдог байна. Өөрөөр хэлбэл багш, сурагчийн компьютер нэг сүлжээнд холбоотой. Ингэснээр хамгийн ард сууж байгаа хүүхэд самбар дээрхийг харахгүй гэх асуудал үүсэхгүй.
Түүнчлэн сурагчдын дэлгэцийг багш зайнаас хянадаг болохоор хүүхэд бүрийг хичээлд тэгш хамруулах боломжтой. Мөн сурагчид, багшийн илгээсэн дасгал ажлуудыг компьютерт нөхөх байдлаар шивж оруулна. Харин багш ухаалаг самбар дээр хүүхдүүдийн компьютерын дэлгэцийг хянаж, тэдэнд тулгамдсан, эргэлзсэн зүйлсийг нь тайлбарлаж өгдөг байна.
Мөн ангийн ханыг дуу тусгаарлагч, шингээгчтэй акустик материалаар хийжээ. Энэ нь ангид цуурай үүсэхгүй, гадаах чимээ саад болохгүй, багш, сурагч нэгнийхээ яриаг тод сонсож, бусад зүйлд сатаарахгүй байхад дөхөм болдог байна.
Эдгээрээс гадна ангийн шал, хаалга, тааз, гэрэл, ширээ, сандал, хэвлэгч зэрэг тоног төхөөрөмжийг олгож япон хэл сурах таатай орчин бүрдүүлж өгчээ.
2021 оны 3 сарын 10-ны өдөр, Японы Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл”-ийн гэрээнд /40,091ам.дол/ гарын үсэг зуржээ. Өвөрхангай аймгийн ЗДТГ, “Баян их наяд” ХХК гүйцэтгэгч компани болон Японы ЭСЯ-ны хамтын хичээл зүтгэлийн үр дүнд 2023 оны 6 сарын 12-ны өдөр нээлтээ хийжээ.
Өөрөөр хэлбэл Япон улсын засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжсэн Япон Улсын буцалтгүй тусламжийн төсөл юм.
11 дүгээр ангийн сурагч Н.Мишээл "Япон хэлний шинэ ангитай болсонд энэ хэлийг сонгон суралцдаг хүүхдүүд төдийгүй, сургуулийн бүх хүүхэд байртай байгаа. Шинэ анги тав тухтай, цэвэр цэмцгэр орчинтой учраас дүү нар маань хүртэл ирж хичээлээ хийх дуртай байдаг. Бид “U class” гэх солонгос программыг ашиглан сурч байна. Ингэснээр багш биднийг хурдан хянадаг болсон. Бидний хичээллэх цагийг хэмнэж, бүтээлчээр ажиллах боломж олгож байна.
Түүнчлэн компьютер дээрх хичээлүүдээ чихэвчний тусламжтайгаар хүссэн үедээ сонсож, бусдад төвөг удалгүйгээр япон хэлний сонсгол сайжруулах дасгал хийх боломжтой болсон. Энэ бүх техник, хэрэгслийн тусламжтайгаар бид илүү сонирхолтой байдлаар суралцаж байна.
Сургуулиас жил бүр япон хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Япон хэл сурдаг бүх хүүхэд шалгалт өгдөг. Өөрийгөө ямар түвшинд суралцсан бэ гэдгийг мэдэж, цаашид өөрийгөө хэрхэн сайжруулах вэ гэдгээ ойлгох боломжтой.
Энэ жил ихэнх сурагчид N4, N3 түвшний шалгалт өгөхөөр бэлдэж байна.
Ирээдүйг минь ингэж гоёор гэрэлтүүлж, япон хэлний цахим ангитай болгосон Японы Элчин сайддаа маш их баярлаж байна" гэлээ.
N5 нь хамгийн бага түвшин, N1 нь хамгийн өндөр түвшин юм.

Д.Дуламсүрэн багш хүүхдүүдийн хичээллэх арга барилд нийцүүлэн төрөл бүрийн сонирхолтой туршилтуудыг хийдэг ажээ. Сурагчид япон хэлийг сурахад тусалдаг өөрсдийн арга барилаас хуваалцав.
"Жишээлбэл ханзыг харагдах байдлаас нь ажиглаад төстэй хэлбэр, дүрсээр төсөөлж, цээжлэх нь хялбар, сонирхолтой байдаг" гэв. Тэд өөрсдийн төсөөллөөр ханзыг дуурайлган зурсан зурагт хуудсыг нэгтгэн "Ханзны наадам" нэрт ном хэвлүүлжээ. Эл номоо бага ангийн сурагчдад сурах бичиг болгон хэрэглүүлж буй юм байна.
Мөн Японы уламжлалт цаас нугалах урлаг болох оригамиг хүүхдүүд өөрсдийн гараар бүтээж анги танхимаа чимжээ. Олон төрлийн хэлбэртэй, амьтны дүрстэй цаасан нугалбар байх бөгөөд түүний дотроос тогоруу шувууг хамгийн их урлах аж.
Оригами нь 1-2-р зуунд Хятадад үүссэн. Харин 6-р зуунаас Японд дэлгэрч, хөгжсөөр одоогийн хэв шинжийг үүсгэсэн гэж үздэг байна. Төрөл бүрийн нугалбар байх ч тэдгээрийн дундаас хамгийн нэр хүндтэй нь цаасан шувуу юм.
Ийнхүү хүүхдүүд оригами бүтээж байхдаа дээрх түүхэн соёлуудын талаар нэгэндээ ярьж, японы талаарх түүхийн мэдлэгээ зузаатгах ажээ.
Орчин цагийн хүүхдүүд Японы зохиолын төлөөлөл болох "манга"-д маш дуртай. Энэ сургуулийн сурагчдад олон төрлийн манга байх бөгөөд сонирхолтой үйл явдал, дүрүүдийн зан араншинд татагдан хэлний мэдлэгээ сайжруулах дасгал болдог ажээ.
Манга нь Японы зурагт ном юм. Мангаг комик ном гэж хэлж болох ч комик номноос бага зэрэг ялгаатай. Хэдийгээр Японд "манга" гэдгээр олон төрлийн зурагт ном, хүүхэлдэйн кино, анимейшн зэрэг зүйлүүдийг хамруулан ойлгодог боловч Дэлхийд "манга" гэдгээр зөвхөн "Японы зурагт ном" гэж ойлгож хэвшжээ.
Сурагчид Японы бүх цаг үеийн алдартай дуу, шүлгийг сурч, кимоно өмсөж, тэдгээрийг яагаад ийм алдартай болсон талаарх мэдээ бүхий ханийн сониныг ч бэлтгэсэн байв. Тэд өмссөн кимоногоо өөрийн гараар бүтээсэн мэт хайрлан хүндэтгэж байсан юм.

Өдгөө 25 дахь жилдээ япон хэлний сургалт явуулж буй "Мэргэд" ЕБС-ийн сургууль нь 2011 онд улсын тэргүүний сургууль болж байжээ. Мөн аймгийн хэмжээнд таван удаа тэргүүлсэн байна. Түүнчлэн 2019 онд БСШУЯ-ны чанарын үнэлгээгээр улсын топ 20 сургуулийн нэг болсон амжилттай ажээ.
Тус сургууль хүүхдийг эх хэл бичиг, уламжлалт соёлд сургахаас гадна, гадаадын өндөр соёлтой оронтой харилцаа тогтоож, тэдний түүх соёлоос хүүхдүүддээ сургах зорилготой.
Анх Японы Шо хоттой харилцаа тогтоож, япон хэлийг бага ангиас төгсөх хүртэл заах болжээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн хэмжээнд гадаад хэлний гүнзгийрүүлсэн ангитай цөөн сургуулиудын нэг юм.