- Монгол-Канадын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулав -
Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тохиож байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хагас зуун жилийн ойг тэмдэглэж буй энэ онд хоёр талаас төр, засгийн түвшинд олон арга хэмжээ зохион байгууллаа. Хэдхэн хоногийн өмнө манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн юм.
Аливаа хоёр улсын харилцаанд ард түмэн хоорондын хэлхээ холбоо чухал байр суурь эзэлж байдаг. Энэ хэлхээ холбоо бол улс төрийн тогтолцоо, төр засгийн бодлого, шийдвэрээс үл хамааран хөгжиж байдаг онцлогтой. Үүнийг илтгэсэн цөөн хэдэн жишээг Монгол, Канадын ард түмэн болон энэ улстай багагүй хугацаанд холбоо хамааралтай амьдарч, ажиллаж ирсэн монголчуудаас дуулснаа хүргэж байна.
Уран зохиолоор холбогдсон ард түмнүүд
1930-1940-өөд оны үед Монголын дорнод нутагт хүүхэд хөгшид нэг айлдаа үдэш оройн цагаар цугларч, монгол бичиг үсэгтэй нэг нь гадаадын утга зохиолыг орчуулгаар нь уншиж, бүгд чив чимээгүй сууж сонсдог байжээ. Монгол түмэн тэр үеийн өрнөдийн утга, уран зохиолын дээжистэй анхлан танилцаж байжээ.
Ийм номын дунд Канадын алдарт зохиолч Э.Сетон-Томпсоны “Чин зоригт баатарлаг биет адгуусан амьтдын үлгэр”, “Лобо нэртэй овт чоно” зэрэг зохиол байсан нь тэр үеийн уншигч, сонсогчийн сонирхлыг ихэд татжээ. Араатан жигүүртнийг зохиолын гол дүр болгон дүрслэх нь өвөрмөц байсан төдийгүй хөх чоноо дээдэлдэг, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой монгол түмний зүрх сэтгэлд Э.Сетон-Томпсоны зохиолын сэдэв ойр байсан нь аргагүй биз ээ.
Эрнест Сетон-Томпсон нь 1860-1946 онд амьдарч байсан Канад-Америкийн нэрт зохиолч бөгөөд араатан жигүүртний байдлыг судлахад амь амьдралаа зориулсан, тэдгээрийн ааш араншинг маш сайн мэддэг хүн байсан ажээ. Эрнест Канадын Манитоба мужид суурьшин амьдрах үедээ ан амьтдын тухай өгүүллэгүүдээ бичиж эхэлжээ. Сетон-Томпсон бол амьтдын тухай баримтат бус, харин уран зохиол бичдэг байсан гэдэг утгаараа Канадын уран зохиолын хөгжилд шинэ урсгал оруулсан хүн аж.
Сетон-Томпсон алдартай шинжээч, зохиолч, зураач болж Манитоба мужийн захиргаанаас “Мужийн байгаль шинжээч” гэдэг албан ёсны гуншинтай болсноороо адгуусан амьтныг судлах ажилдаа бүрмөсөн шилжин оржээ. Тэрбээр мөн Канадад “Ой судлалын лигийг” зохион байгуулж, залуучуудад байгаль орчин, ан амьтныг хамгаалах үзэл төрүүлэх зорилго тавьсан ажээ.
Тэгвэл алс холын Хойд Америк тивийн адгуусан амьтдын тухай ном дэлхийн бөмбөрцгийн нөгөө хагас дахь Монголын малчин ард түмэнд хэрхэн хүрсэн түүх сонин байх юм. Энэ гавьяаг байгуулсан хүмүүсийн нэг бол өнгөрсөн зууны хорь, гучаад оны шилдэг сэхээтний нэг Дэмчиг овогтой Буддарь (1894-1939) юм. Буддарь багш Монголд археологийн шинжлэх ухааны эхлэлийг тавьсан, 1921 оны хувьсгалаас өмнө Халх голоос археологийн олдвор олж байсан хүн аж. 1926 онд барууны капиталист ертөнцөд сурч боловсрохоор 35 хүүхэд Герман, Франц улсуудыг зориход Д.Буддарь дагалдагч багшаар явжээ.

Зургийн эх сурвалж: У.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат “Дэмчигийн Буддарь (1894-1939): намтар, сурган хүмүүжүүлэх, эрдэм судлалын үйл ажиллагаанаас”
Буддарь багш Монголын ард түмнийг дэлхийн соёл боловсролтой, тухайлбал олон оронд дэлгэрсэн сурах бичиг ба сонгодог зохиолуудаас эх хэлэндээ орчуулах ажил эрчимтэй хийж байжээ. 1935 онд хэвлэгдсэн “Лобо нэртэй овт чоно” зохиолын номын дотор нүүрт “Ихэд алдаршсан Сетон Томпсоны зэрлэг ан амьтны тухай зохиолуудын нэгэн болох энэхүү чонын үлгэрийг багш нарыг бэлтгэх сургуулийн багш Буддарь монголчлов” гэж бичсэн байдаг. Ямар хэлнээс орчуулсныг энд дурдаагүй аж. Номын нүүрэнд чонын зураг, доор нь “Сетон Томпсоны зохиолоос Буддарь монголчлов” гэжээ. Гэхдээ “Буддарь” гэдэг нэрийг хортой харандаагаар баллаж дарсан байв.

Харамсалтай нь авьяаслаг орчуулагч Буддарийн амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн билээ. Түүнийг 1937 онд хилс хэргээр баривчлан 1939 онд ЗХУ-д цаазлан хороосон хар түүх үлджээ. “Лобо нэртэй овт чоно” номын нүүрэн дэх Буддарь гэдэг нэрийг баллаж цохолсон нь ийм учиртай аж.
“Адгуусан амьтны үлгэр” дэх Ринчен орчуулсан гэснийг мөн адил балласан байдаг ажээ. Соёлын яамны Хэвлэлийн редакциас 1960 онд “Лобо чоно” зэрэг Э.Сетон-Томпсоны хэд хэдэн өгүүллэгийн орчуулгыг кирилл үсэгт хөрвүүлэн нэгтгэн эмхтгэж “Бор баавгай” нэртэй цоморлиг хэвлүүлсэн ажээ. Үүнд Дэмчигийн Буддарь, Доржийн Цэрэндаш, Бямбын Ринчен зэрэг Монголын шилдэг сэхээтний орчуулсан “Бугын мөрөөр”,“Вүлли”, “Бинго”, “Спрингфильдийн үнэг”, “Бор баавгай” зэрэг өгүүллэг мөн багтжээ.

Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 1973 он, Канад Улс БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн 1964 он, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болсон 1961 оноос ч өмнө, тэр бүү хэл дэлхий ертөнцийг хоёр хуваасан хүйтэн дайнаас ч өмнө, Дэлхийн хоёрдугаар дайнаас ч өмнө хоёр ард түмний дунд уран зохиолын ачаар оюун санааны хэлхээ холбоо нэгэнтээ үүссэн байсныг “Лобо нэртэй овт чоно”, “Чин зоригт баатарлаг биет адгуусан амьтдын үлгэр”, “Бор баавгай” зэрэг зохиол гэрчилнэ. /Мэдээллийг бэлтгэсэн А.Амаржаргал, А.Амарбуян нар/
МОНГОЛД 4000 ГАРУЙ МЭС ЗАСАЛ ХИЙГЭЭД БУЙ НҮДНИЙ ЭМЧ ХЬЮ ПАРСОНС

Анх 2014 онд жуулчны хувиар Монголд ирсэн Канадын нүдний эмч, профессор Хью Парсонс манай улсад орон нутгийн нүдний эмч мэргэжилтнүүдийн чадвар, хүртээмж хангалттай сайн биш байгааг анзаарчээ. Тиймээс түүнээс хойш нийт 14 удаа Монголд ирж манай эмч нар, тэр дундаа орон нутгийн нүдний эмч нарыг чадавхжуулж байна. Канад Улсын Лаурэл Мэс заслын Сангийн Төслийн удирдагч, Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор Хью Парсонс болон түүний баг хамт олон Монгол, Канадын харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулж буй юм.
Хью Парсонс эмчийн баг Монгол Улсад ирж 100 мянга орчим хүнийг үзэж, 20 гаруй мянган хүнийг эмчлэн, нүдний 4000 гаруй мэс засал хийгээд байна.
Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нүдний эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны есүгээр сарын 26-ны өдөр гардуулан олгосон билээ.
Тэрбээр "Би өмнө зүгийн говийн нутгаар аялж, Сэлэнгэ аймаг, Оросын хил хүртэл явсан. Явсан газар бүр минь үзэсгэлэнтэй. Би монгол гэрт амьдарч, монгол хоол идэж, монгол ахуйг мэдрэх боломж олдсон нь гайхалтай. Малчин айл, монгол идээ ундаанд дуртай. Монголчууд хүчирхэг, бахархмаар ард түмэн. Монгол орон ард түмэн шигээ агуу гэж боддог. Олон монголчуудтай уулзсан учраас Монгол миний дуртай орны нэг болсон" гэж байв.
Өмнө нь GoGo.mn сайтад нийтлэгдэж байсан бидний ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авах боломжтой.
МОНГОЛ ГЭРИЙГ КАНАДАД ЦААШЛААД ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛЖ БУЙ НЭГЭН
Ив Балленеггер 2001 онд “Глоубтракер” ашгийн бус байгууллага байгуулж Монголын болон бусад орны хөдөө орон нутагт хүүхдийн сургуулийн хэрэгсэл хүргэж өгөх ажлаа эхлүүлж байв.
2003 онд Монголд хүмүүнлэгийн тусламж хүргээд буцахдаа монгол гэр ачиж Европт аваачсанаар монгол гэр импортлох бизнесийн гараагаа эхэлжээ. 2004 онд гэр импортлох бизнесээ “Глоубтракер” ашгийн бус байгууллагаас салгаж, “Груви юртс” компани байгуулсан нь “Глоубтракер”-ын ивээн тэтгэгч болсон аж. Энэ хугацаанд 100 орчим сургуульд ном, тавилга, компьютер нийлүүлжээ.
2006 оноос Канад Улсад ажиллах болж, “Груви Юртс Инк” компанийг байгуулан Канад төдийгүй АНУ, Мексик, Перу, Чили, Боливи, Исланд гэх мэт олон орны хэрэглэгчдэд монгол гэр хүргэжээ. Ив Балленеггер нь нийт 1500 гаруй монгол гэрийг дэлхийн олон оронд түгээсэн. Тухайлбал, 2016 онд АНУ-ын Умард Дакота муж руу 80 гаруй гэр нэг удаагаар нийлүүлж байсан бол 2022 онд 150 гэр худалджээ. Түүнчлэн цар тахлын дараа буюу 2022 оноос гэр тээвэрлэх зориулалтын хайрцаг зохиож бүтээснээр аюулгүй тээвэрлэлтийн шинэ арга барилыг нэвтрүүлсэн байна. Мөн монгол гэрийн утга учир, монгол хүний гүн ухаан, тэнгэр, газрын шүтэлцээ зэргийг ойлгон таниулж ирсэн байна.
И.Балленеггер нь 20 жилийн турш монгол гэр, монгол уламжлалыг Умард Америкт сурталчилж ирсэн бөгөөд 2022 оны манай экспортын 26 хувь буюу 516 мянган ам.долларыг түүний импортолсон гэрийн экспорт дангаар эзэлж байна. Чингэхдээ Өвөрхангай аймаг зэрэг орон нутагт монгол гэр үйлдвэрлэлийн ажлын байрыг нэмэгдүүлжээ.