Парламентын доод танхим болох Үндэсний ассамблейн санал хураалтыг авалгүйгээр Францын Засгийн газар тэтгэврийн насыг дээшлүүлэх тухай хуулийг баталжээ. Нэгдүгээр сараас хойш уг хуулийг эсэргүүцэж байсан францчуудын бухимдлыг энэ явдал улам дэврээж, Парис хотод эмх замбараагүй байдал үүссэн байна.
Шинэчилсэн хуулиар Францад тэтгэврийн насыг 62-оос 64 нас болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг 41.5-аас 43 жил болгон нэмэгдүүлэх ёстой болж байгаа юм. Гэвч 62 нас нь Баруун Европ дахь тэтгэврийн хамгийн доод нас юм байна.
Уг хууль улс даяар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүс ажил хаяж байсан юм. Гэвч тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүн амын хөгшрөлт, тэтгэврийн алдагдал өсөж байгаа энэ цаг үед улс орны эдийн засгийг аврахад чиглэсэн чухал шинэчлэл хэмээн мэдэгджээ.
Хууль баталсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн дахин эхлэв. Парист хүмүүс хог шатааж, цагдаа нар руу чулуу шидэцгээсэн байна. Цагдаагийнхан жагсагчдын эсрэг ус шүршиж, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Пүрэв гарагт Сенат уг хуулийг дэмжсэн боловч Үндэсний ассамблейн чуулган эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Макрон Францын Үндсэн хуульд заасан тусгай эрхээ эдлэн, Ерөнхий сайдаас санал хураалтгүйгээр хуулийг батлахыг хүссэн байна.
Францын Ерөнхий сайд Элизабет Борн парламентад "Энэ шинэчлэл зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгдэв.
Шинэчилсэн хуулиар Францад тэтгэврийн насыг 62-оос 64 нас болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг 41.5-аас 43 жил болгон нэмэгдүүлэх ёстой болж байгаа юм. Гэвч 62 нас нь Баруун Европ дахь тэтгэврийн хамгийн доод нас юм байна. Франц тэтгэврийн насаа 64 болгон нэмэгдүүлсэн ч Европтоо хамгийн багадаа тооцогдсон хэвээр байх аж. Тухайлбал, Итали, Германд тэтгэврийн нас 67, Их Британид 66, Испанид 65 байна.
Эх сурвалж: ВВС