Улаанбаатар хотын хамгийн таатай оффисуудын нэг болох Мобиком группийн төв оффистой танилцацгаая.
Ажлын орчны тав тух, дотоод соёл, уур амьсгал бол байгууллагын хөгжилд ихээхэн чухал. Үүнийг онцгой анхаардаг байгууллагын нэг Мобиком групптэй танилцахаар 20 гаруй оюутан залуус хамтдаа нэг өдрийг өнгөрүүллээ.
Эдгээр залуус товлосон өдрөө яг л цагтаа ирсэн байв. Эхлээд өрсдийгөө танилцуулан, тус байгууллагын түүхийг сонсов. Анх 20 ажилтантай байсан Мобиком групп өдгөө 1500 гаруй ажилчидтай болжээ. Мөн ажлын уян хатан цагийн сонголт, хүртээмжтэй ажлын байр, залуу ажилчид зонхилдгоороо онцлогтой.
Хорь гаруй жилийн түүхтэй Монголын тэргүүлэгч Мобиком корпораци, түүний охин компаниудын үйл ажиллагаа, бүтэц ихэд сонирхол татаж байлаа.
Үүний дараа бид “Монгол контент” ХХК байрлах 12 давхарт очив. Энэ хамт олон ффисынхоо дотоод шийдлийг үйл ажиллагааныхаа хэв маягт нийцүүлжээ. Мөн ажилчид цайны цагаараа төгөлдөр хуур, теннис тоглох, зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх олон шийдлүүд харагдав.
Орчин үеийн оффисын хэрэгцээнд тохирсон технологийг түгээж, залууст ажиллах урам зориг өгөхгүйц орчин нь Мобифинанс ББСБ байрлах хэсэг байлаа. Чөлөөт цагаараа бие бялдраа хөгжүүлэх турник, амрах хэсэг гээд шинэлэг шийдлүүдээр тохижуулжээ.
"OPEN SPACE" БУЮУ ДУНДЫН ОФФИСТОЙ НЬ АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Бидний дараагийн үзсэн хэсэгт мөн л бүтээлч сэтгэлгээг өрдөж, үр дүнтэй ажиллах орчин бүрдүүлсэн байлаа. Нээлттэй орон зай, чөлөөтэй уур амьсгалыг бий болгохоор зорьсныг нь онцлох нь зүй. Уламжлалт хэв маягийг халж, ажилчин дурын газартаа ажиллах боломжийг бүрдүүлжээ.
Мобиком групп төвийн давхар бүрд цайны өрөө байх бөгөөд тохилог, хэрэгцээт бүх зүйлс тэнд байв. Түүнчлэн "Open space" буюу дундын оффис нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна ийм газраас л бүтээлч, шинэлэг, өгөөжтэй санаа, бүтээл гарах нь гарцаагүй мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлэх аж. Хүссэн ажилтан энэхүү талбайг ашиглах боломжтой.
Мөн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх эмч ажиллах аж. Мобиком группийн бүх ажилчид цаг авч, эмчилгээ оношилгоонд хамрагдах боломжтой аж.
Ажил хийж байгаа хүн бүр ямар нэгэн байдлаар ажилтай холбоотой стресс мэдэрдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Өөрөөр хэлбэл хүн тухайн ажилдаа дуртай байсан ч бага зэргийн стресс үүсдэг байна. Үүнээс сэргийлж Мобиком групп мэргэжлийн сэтгэл засалч ажиллуулдаг аж. Ажилчин бүрд хүрч ажиллах үүднээс сэтгэл зүйн сургалт, судалгаа явуулдаг байна.
Эцэг эхчүүдэд цэцэрлэг, сургууль тарсны дараа хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөх үү, гэрт нь хүргэх үү, эсвэл ажил дээрээ түр байлгах уу гэхчлэн санаа зовних асуудал мундахгүй. Харин Мобиком групп Эх хүүхдийн өрөөтэй байсан нь завгүй эцэг эхчүүдийн нийгмийн асуудалд ихээхэн анхаарсан, оновчтой шийдэл санагдав. Хүүхдүүд хичээлийнхээ өмнө, эсвэл тарж ирээд энэ өрөөнд хичээлээ давтах, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх, тоглох, хөхүүл ээжүүд ч энэхүү өрөөг ашиглах боломжтойгоороо онцлог юм.
"Mobi Tour” танилцах аялал маань өндөрлөхөд зарим оюутны сэтгэгдлийг сонссон юм.
СЭЗИС-ийн оюутан А.Отголжий “Өнөөдрийн энэ танилцах аяллыг Mobicom группийн албан ёсны цахим хуудаснаас анх олж мэдсэн. Онцлох зүйл гэвэл залуучууд голчлон ажилладаг юм байна. Тав тухтай орчныг бүрдүүлж, яавал ажилчдад тохирсон орчныг бүрдүүлэх вэ гэдэгт ихэд анхаардаг нь таалагдлаа. Ганцхан ширээний ард суугаад л ажиллана гэсэн үзлийг халсан нь гоё санагдаж байна” гэлээ.
МУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан А.Хулан “Хүндээ чиглэсэн, тухайн ажилчин байгууллагадаа үлдэх үнэ цэнийг бий болгосон санагдлаа. Байгууллагын орчин, тохижилт, хүмүүсийн найрсаг хандлага маш гоё юм. Би энэ жил их сургуулиа төгсөх болохоор байгууллагын соёл, орчин ямар байдаг талаар мэдэж авлаа” гэв.
ШУТИС-ийн оюутан Б.Балжинням “Давхар бүрд шинэлэг, орчин үеийн шийдэл бүрдүүлсэн нь маш их таалагдаж байна.
Хамт олны уур амьсгал, дотоод соёл сонирхол татав. Ажлын хурдыг нэмэгдүүлэхэд оффисын орчин, тохижилт гарцаагүй нөлөөлж байгаа санагдав” гэв.
Цаашид "Mobi Tour" аяллыг улирал бүр зохион байгуулах тул сонгосон мэргэжлийнхээ талаар өргөн мэдлэгтэй болохыг хүсвэл дараагийн аялалд нь та ч бас нэгдэх боломжтой юм.