-ЭМСХХ-5 төслийн үр дүнгээс-
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтнууд өдөр тутмын ажлаа хийх явцад эмнэлгийн хог хаягдалтай харьцах шаардлагатай болдог. Энэ үед хурц үзүүртэй багаж хэрэгсэлд өртөх эрсдэлтэй. Ялангуяа сувилагч нар тариа хийхдээ, асрагч үйлчлүүлэгч нар эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэхдээ зүү, хурц үзүүртэй багаж, мэс заслын хутга гэх мэтэд хатгуулах явдал гардаг байв. Иймд АХБ-ны санхүүжилттэй, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд 2015 онд дараах судалгааг хийжээ.
Эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын хурц үзүүртэй багаж хэрэгсэлд өртсөн байдал
|
2 дахь шатлалын эмнэлэгт |
3 дахь шатлалын эмнэлэгт |
Нийт |
||||
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
||
Та ажлын байрандаа хурц иртэй, үзүүртэй багаж хэрэгсэлд хатгуулж байсан эсэх |
910 |
44.5% |
853 |
49.2% |
1763 |
46.7% |
|
Таны аль гар ихэвчлэн гэмтдэг вэ? |
Баруун |
815 |
39.9% |
701 |
40.5% |
1516 |
40.1% |
Зүүн |
308 |
15.1% |
308 |
17.8% |
616 |
16.3% |
Үнэлгээнд оролцогчдын 46.7 хувь нь хурц үзүүртэй багаж хэрэгсэлд хатгуулжээ. Гурав дахь шатлалын эмнэлгийн ажилтнууд хоёр дох шатлалынхнаас 4.7 хувиар илүү хатгуулсан байна. Хурц үзүүртэй багаж хэрэгсэлд хатгуулсан ажилтнуудын 40 хувь нь баруун гар, 16.3 хувь нь зүүн гарандаа хатгуулсан гэжээ. Үнэлгээнд оролцсон оролцогчид дунджаар 2.46±1.93 удаа хатгуулсан бөгөөд хамгийн их хатгуулсан нь 15 удаа байжээ.
Хурц, үзүүртэй багаж хэрэгсэлд хатгуулсан байрлалаас тухайн ажилтан зөв дадалтай байна уу, зөв арга техник ашигласан уу гэдгийг тогтоох боломжтой. Үнэлгээний үр дүнд хамгийн ихээр хатгуулсан байрлал нь баруун гарын долоовор хурууны өндөг, 1 болон 2 дугаар үеийн хоорондох хэсэг байгааг тогтоожээ.
Эндээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нэг гарын дүрмийг баримталдаггүй, тарьсан тариурыг таглах зэрэг буруу дадал, үйлдэлтэй байна гэж дүгнэсэн юм. Мэргэжлээр нь ангилбал халдвар судлаач, хог хаягдлын ажилтнуудын гар хамгийн их өртсөн.
ЭМБ-ын ажилтнуудын хурц үзүүртэй багаж хэрэгсэлд хатгуулсан үйлдэл, шатлалаар
2 дахь шатлалын эмнэлгүүдэд |
3 дахь шатлалын эмнэлгүүдэд |
Нийт |
||||
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
|
Тариа хийх |
503 |
24.6% |
428 |
24.7% |
931 |
24.6% |
Мэс заслын хувилбар |
152 |
7.4% |
151 |
8.7% |
303 |
8.0% |
Яаралтай тусламж үзүүлэх |
265 |
13.0% |
184 |
10.6% |
449 |
11.9% |
Мэдээ алдуулалт |
23 |
1.1% |
17 |
1.0% |
40 |
1.1% |
Катетр тавих |
19 |
.9% |
22 |
1.3% |
41 |
1.1% |
Хурц үзүүртэй хог хаягдал зөөвөрлөх |
367 |
18.0% |
303 |
17.5% |
670 |
17.7% |
Үүнээс харахад тариа хийдэг, зөөвөрлөдөг сувилагч, хог хаягдлын ажилчид хамгийн олон хатгуулах магадлалтай байна. Иймд эдгээр үйлдлийг хийхдээ зөв дадалд хэвшүүлэх нь өртөлтийг бууруулах гол хүчин зүйл. 2015 онд улс даяар хийсэн дээрх судалгааны зөвлөмжид эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, дадал хандлагыг өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд ЭМСХХ-5 төслийг хэрэгжүүлэх нэгж ХӨСҮТ-ийн эмч нартай хамтран цуврал сургалтууд зохион байгуулсан юм.
Сувилагч, асрагч нар хэдий мэдэж байгаа ч буруу дадалтайн улмаас (Жишээ нь зүүг таглахдаа хатгуулдаг. Зүй нь хэрэглэсэн зүүг шууд хаях ёстой) хурц үзүүртэй багажинд хатгуулдаг байна.
2016 оноос хойш олон удаагийн сургалт явуулсны үр дүнд эмнэлгийн ажилтнуудын мэдлэг хандлага, дадалд тодорхой өөрчлөлт орсон байна.