Оройн хоолыг улам амттай болгох Солонгос халуун ногоотой дүфүний хачир. Халуун ногоонд дургүй бол улаан перцийг орцноос хасаж болно.
Тайлбар:
- х.х – хоолны халбага 15мл
- ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Дүфү – тал
- Ногоон сонгино
- Яншуй Сармис – 1ш
- Сояа соус – 2 ц/х
- Гүнжидийн тос – 1 ц/х
- Элсэн чихэр – 1 ц/х
- Улаан перц – 1 ц/х
- Гүнжидийн үр – 1 ц/х
Хийх заавар:
1. Дүфүгээ гал тогооны сальфитканд ороон, дээрээс нь хүнд юм тавьж, шүүсийг нь шахна.
2 . Энэ хооронд ногоон сонгино, яншуй, сармис, соя соус, гүнжидийн тос, сахар, улаан перц, гүнжидийн үрээ сайтар хольж, соусаа бэлдэнэ.
3. Дүфүгээ ойролцоогоор тал см зузаантай жигд зүснэ.
4. Зөөлөн галаар ургамлын тосонд хуурч дүфүгээ болгоно. Нэг талдаа шаргал болоход эргүүлнэ. Хэт удаан хуурвал эсвэл гал ширүүдвэл аргуу болдог тул шаргалтмагц гаргана.
5. Ингээд соусаа нэмээд л хачир бэлэн боллоо.
Хоолны бусад жоруудыг:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч