Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үндсэн хоёр чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.
Нэгдүгээрт, Тархалтыг хурдан барьж авч зогсоох, хоёрдугаарт бүх нийтийг хамарсан тархалт болбол хохирол багатай давахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Коронавирусийн халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас явуулж буй хариу арга хэмжээг олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийг гардуулан өглөө.
Энэ үеэрээ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Коронавируст цар тахлыг Монгол Улс хохирол багатай даван туулахад ДЭМБ-аас бүхий л талаар дэмжин хамтран ажиллана. Бид цаашид хэрэгцээтэй байгаа бусад тоног, төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнгөрсөн хугацаанд бид ковидын бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглах юм. Ковидын нөхцөл байдал хүндэрвэл эрчимт эмчилгээ маш чухал. Иймд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Бид өнөөдөр Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Мөн нэмэлтээр ДЭМБ-аас хандивласан эмч, ажилчдын хамгаалах хувцас, амьсгалын аппарат, монитор гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, эмнэлгүүддээ хүлээлгэн өглөө.
Мөн хүний нөөцийн хувьд байдал хүндэрсэн үед ажиллах хүмүүсийн жагсаалт гарч, бэлтгэгдсэн байгаа. Бид цаг үетэйгээ уялдуулан эмнэлгүүдийн эрчим эмчилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Яармагийн шинэ эх хүүхдийн шинэ эмнэлгийн тоног, төхөөрөмжүүд одоо суурилагдаад явж байна. ХӨСҮТ-ийн хувьд эрчим эмчилгээний тасаг 20 амьсгалын аппараттай байгаа. Маргаашнаас нэмэлт аппаратуудыг суурилуулаад эхлэх юм. Хүний нөөцийн хувьд төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад ороод ажиллаж байна” гэлээ.