Нэгэн мянганы турш Японы нийслэл байсан Киото хот “Аялал+Чөлөөт цаг” сэтгүүлийн дэлхийн хамгийн найрсаг хотуудын нэгээр шалгарчээ. UNESCO-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй олон гайхалтай зүйлс энэ хотод бий.
Японы алдарт “Алтан сүм”, "Мөнгөн сүм", "Зен хүрээлэн" зэрэг энд байдаг гэхээр бусдыг нь дурдах шаардлагагүй биз ээ. XV зууны дундуур болсон бүтэн 10 жилийн иргэний дайнд хотын олон байшин барилга нурсан хэдий ч 100 гаруй жилийн дараа эргэн хэвийн байдалдаа орж өнөөдөр хамгийн үзэсгэлэнтэй төдийгүй хамгийн найрсаг хотын нэг болжээ.
Киото хотын нэр их сонирхолтой. Кио болон То гэсэн хоёр ханзын байрыг нь сольж тавибал Токио болох бөгөөд анх Японы нийслэл байсан Киото хот нь “Өрнөд нийслэл” гэсэн утгатай байхад Токио гэдэг нь “Дорнод нийслэл” гэсэн утгатай аж.
Яагаад Киото найрсаг хот вэ?
Зөвхөн иргэд нь эелдэг учраас "найрсаг" гэсэн тодотголыг зүүгээгүй хот бол Киото. Хэрвээ Япон оронтой танилцмаар байвал Киото хот яг тохирох газар нь. Арлын орны түүх, соёлын төв нь энэ хот.
Япончуудын уламжлалт сүм хийд, цэцэрлэгт хүрээлэн, гейша, дэлгүүр хоршоо, зоогийн газрууд энд бүгд бий. Японы 50 дахь эзэн хаан Каммугийн байгуулсан Киото хотыг нэгэн цагт Хейан Кё буюу “Амар амгалангийн хот” гэдэг байсан юм.
Яамаширо мужийн хойд зүгт, хоёр голын дунд орших энэ газарт нийслэл хотоо нүүлгэх санааг гаргасан эзэн хаан Камму “Энэ газар үзэсгэлэнт уул толгод, гол устай юм. Далай болон газраар тээвэр хийхэд тохиромжтой учраас эх орны минь өнцөг булан бүрээс энд ирэхэд амар байх” гэжээ.
Тийм ч учраас өнөөдөр Киоточууд нэгэн мянганы туршид Японы нийслэл байсан энэ хотоороо бахархаж, бусдын өмнө бардам байдаг. Энэ олон жилийн хугацаанд нийслэл хот байсан учраас эзэн хаад ч он удаан цагийг энэ хотод өнгөрөөжээ.
Иймээс хотын иргэд Японы бусад хотынхноос ялгаа ихтэй. Хамгийн гол нь тэд шударга зантай.