МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд, төлөөлөгчид өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж мөрийн хөтөлбөрөө гардуулан өглөө.
Н.Энхбаяр хэлэхдээ "2016 оны мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад уулзалтын үеэр хэд хэдэн хүсэлт тавилаа. Өнгөрсөн сонгуульд гаргасан алдаагаа битгий давтаарай. Хэн нэгэн нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр сонгуульд өрсөлдөх эрхийг нь бүү хязгаарлаарай. Ард иргэдийн сонгох эрхэд бүү саад болоорой гэсэн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд уламжиллаа" гэв.
Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хандаж "Сонгуулийг шударга явуулж ард иргэдийн сонголтод нөлөөлөхүйц хэн нэгний захиалгаар гүтгэлэг, худал хуурмаг шинжтэй мэдээлэл олон нийтэд түгээхгүй" байхыг уриаллаа.