УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүрэг дэх 64-р тойрогт нэр дэвшигч Мөнхөөгийн Оюунчимэг өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Нэр дэвшигч хэвлэлийнхэнд хандах зайлшгүй шаардлага, нөхцөл байдал үүссэн байна. Өнгөрсөн шөнө түүний нэр дэвшсэн УИХ-ын 64-р тойргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бичгийн цаасны тал дээр компьютероор яаран даран шивж тараасан хар пиарын шинжтэй мэдээллийг буруушааж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.
Хаа сайгүй нааж, цацсан тэр цаасан дээр нэр дэвшигчийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт зэрэг АН-ын түүнтэй огт хамааралгүй хүмүүстэй холбон, тэдний гар хөл мэтээр харагдуулах мэдээлэл бичсэн байжээ. Мөн уг хар пиарын шинжтэй мэдээлэл бүхий цаасан дээр сэтгүүлчид эрлийз хурлийзуудад үйлчилдэг, төрийг үймүүлдэг мэтээр хэлж салбараар нь гутаан доромжилсон өнгө аястай байв.
Энэ мэдээллийг хэн хаанаас тараалгаж нэр төрд халдсаныг, гүтгэн доромжилсныг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад өгөөд байгаа бөгөөд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хууль бусаар, бохир арга техникээр халдахыг завдсан үйлдэл гэж үүнийг үзэж байгаагаа нэр дэвшигч хэлсэн юм. Мөн “Шударга өрсөлдөх хэрэгтэй. Сонгууль эхэлснээс хойш нэр дэвшигч эмэгтэйчүүд рүү зохион байгуулалттайгаар дайрах нь хэрээс хэтэрч байна. Эрчүүд шударга өрсөлдөөнд дуртай биш гэж үү...” хэмээн тэрбээр үнэн сэтгэлээсээ өгүүлсэн юм.
Энэ дашрамд уншигчдад хандаж УИХ-ын 64 дүгээр тойрогт нэр дэвшигч хүмүүсийн хууль зөрчиж байгаа үйлдлүүдийг хүргэе.
1.Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Баярсайхан нь Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг танилцуулья. Өчигдөр Г.Баярсайхан нь өөрийн намын туг далбаа, өөрийнхөө зурагт хуудас, уриа үг наасан машинаар 7 дугаар хороонд 21:30 цагаас эхэлсэн уулзалтдаа сонгогчдыг Микрогоор зөөж, уулзалт тарахад хүргэж өгсөн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-д хэсгийг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл үүнийг сонгогчийг хууль бусаар талдаа татах, сонгогчийн санал худалдан авах оролдлого гэж үзнэ. Энэ үндэслэл нь нэр дэвшигчийн нэрийг татуулах үндэслэл болдог. Хуульд ингэж заасан. Г.Баярсайханы энэ хууль зөрчсөн үйлдлийг баримттай нь Сонгуулийн Ерөнхий Хороо болон хууль шүүхийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж өгсөн. Шударгаар шийднэ гэж итгэж байна.
БАРИМТ БОЛОХ БИЧЛЭГИЙГ ЭНД-ээс үзнэ үү.
2. Үүнээс гадна МАХН-ын нэр дэвшигч ч мөн сонгогчдыг өөрийн штабын машинаар үнэ төлбөргүй зөөсөн асуудал гарсан. Соёлын төв өргөөнд нэр дэвшигч уулзалт хийхдээ 64-р тойргийн бүх хороодоос нэгэн зэрэг маш олон машин гаргаж сонгогчдыг зөөснийг баримттайгаар дэлгэж байна.
БАРИМТ БОЛОХ БИЧЛЭГИЙГ ЭНД-ээс дарж үзнэ үү.
3. Хамгийн ноцтой баримтыг мөн хэлэх хэрэгтэй гэж үзлээ. Сонгуулийн үр дүнд хамгийн үр нөлөөтэй оролцох хүмүүс бол сонгуулийн санал авах байрны ажилтнууд, сонгуулийн хэсгийн хороо буюу нэгж дээр зохион байгуулдаг хүмүүс. Ирсэн мэдээллээр 64-р тойргийн санал авах байруудад Хөдөлмөрийн яамны харьяа хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн ажилтнууд байна. Энэ яамны сайд одоо хэн билээ гэдгийг бүх хүн мэдэж байгаа.
Төгсгөлд нь нэр дэвшигч Мөнхөөгийн Оюунчимэг тойргийн өрсөлдөгчиддөө хандан шударгаар, цэврээр, бодлогоор өрсөлдөхийг уриалаад бүгдэд нь амжилт хүслээ.