УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж буй намууд болон бие даан нэр дэвшигчид эх хүүхэд болон залуу гэр бүлүүдийн нийгмийн асуудлыг мөрийн хөтөлбөртөө хэрхэн шийдэхээр төлөвлөж буй талаар багцлан хүргэж байна.
Намууд голчлон нийгэмд нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлж, цэцэрлэгийн насны хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Түүнчлэн эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, залуу гэр бүлийг дэмжих, хүүхдээ асарч буй эхчүүдийн нийгмийн асуудлыг нь шийдэх, хүүхдийн мөнгийг үргэлжүүлэн олгох зэргээр бодлого боловсруулах талаар бичсэн байна.
Ардчилсан нам
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт хүргэнэ
- Удаан хугацаагаар гэртээ хүүхэд асарч, ажил эрхлээгүй эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эхчүүдийг төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхитэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий “Цагийн ажил” хөтөлбөр санаачилна.
- Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, гэрийн сургалтын хэлбэрээр өргөтгөж хамран сургалтыг 100 хувьд хүргэнэ.
Монгол Ардын Нам
Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ
- Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгийн чанар, хүртээмж, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.
- Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нгэмэдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг гадны орны туршлагаас нэвтрүүлэх бодлого баримтална.
Монгол Ардын Хувьсгалт нам
Төрсөн эхийг хүүхдээ гурван нас хүртэл харсныг ажилласанд тооцож цалинжуулдаг болно
- Шинэ хотын иргэд, шинээр төрсөн эх хүүхдүүдэд онцгой халамж тавьж, хүн амын өсөлтийг дэмжинэ. Тухайлбал, төрсөн эхийг хүүхдээ гурван нас хүртэл харсныг ажилласанд тооцож цалинжуулдаг болно.
- Цэцэрлэг сургуулиудад хүүхдэд ээлтэй, сурч боловсроход нь тохиромжтой орчин нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байна.
- Сургуулийн өмнөх насны асрамж шаардлагатай хүүхдийг ясли, цэцэрлэгт бүрэн хамруулах барилга, тоноглол, бусад нөхцөлийг хангах санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэнэ.
Монгол консерватив нам
Абортыг таслан зогсоох хувьсгал хийнэ
- Монгол залуу хүн бүрийг гэр бүл болоход нь байраар хангаж төрөөс хариуцна.
- Зах зээлийн эдийн засагтай ардчилсан тогтолцоотой Норвеги орны шилдэг туршлага дээр түшиглэн нярайлсан эхчүүдийн хүүхдээ асран хүмүүжүүлэх үйл хэргийг Монголын үүрд оршин тогтнохын төлөх ариун хөдөлмөр гэж үнэлнэ.
- Эхчүүдэд хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр олгохыг үргэлжлүүлнэ.
- Эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон хүүхдийг амьд хэмжээн үзэж аборт хийлгэхийг хориглоно. Абортыг таслан зогсоох хувьсгал хийнэ.
Эх орончдын нэгдсэн эвсэл
- Ирээдүйд ясли, цэцэрлэг, бага сургууль, төрөх эмнэлгүүдийг төлбөргүй болгохыг дэмжиж ажиллана.
- Төрөлт буурч, гэр бүл салалт өсч, хүүхдийн хөгжил саатаж буй сөрөг үзэгдлийг бууруулах зорилгоор нярай эх, бага, дунд боловсролтой эмэгтэйчүүд, нэн ядуу өрхийн болон гадаадад ажиллаж байгаа иргэдийн хүүхдүүдэд чиглэсэн улс төрийн шийдэлтэй тодорхой нийгмийн хамгааллын бодлогыг дэвшүүлнэ.
- Хүүхэд төрөх, эрүүл саруул өсч торних амар тайван амьдралыг хангахад чиглэсэн нийгмийн хамгаалал, даатгалын зөв орчныг бүрдүүлнэ.
Иргэний зориг ногоон нам
- Шинэ хүүхэд төрсний дараа эцэгт нь олгодог цалинтай чөлөөний хугацааг сунгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Төрөлтийг эрүүл мэндийн даатгалд хамруулна.
- Өрх толгойлсон эмэгтэйчүүд/ эрэгтэйчүүдэд зориулсан орон байрны нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Өрхийн сургуулийн насны нэг хүүхдийг сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам
Эх хүүхдийн эндэгдлийг бууруулна
Эх хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах эрх зүйн орчныг сайжруулж, зохих хууль тогтоомжид тусгуулна.
Бие даагч Б.Мэндсайхан
Сургуулийн өмнөх насны асрамж шаардлагатай хүүхдийг ясли, цэцэрлэгт бүрэн хамруулах барилга, тоноглол, бусад нөхцлийг хаах санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэхийг чухалчилна.
Бие даагч М.Наранбаатар 21-р тойрог
Хоёроос дээш хүүхэдтэй өрхийн гурав дахь болон түүнээс дээшхи хүүхдийн эрүүл мэнд боловсролд төрөөс дэмжлэг үзүүлж, тодорхой шалгуураар гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад анхаарна.
Бие даагч Ө.Эрдэнэболд
Цэцэрлэг сургууль нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ
Хүүхдийн ясли, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга байгууламжийг одоогийн шаардлагыг хангах хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
Бие даагч М.Нарантуяа
- Гэртээ хүүхдээ асарч буй ээжүүдийг гэрээр хийх боломжтой хөдөлмөр эрхлэхэд зуучлах бодлого хэрэгжүүлнэ.
- Хүүхдээ асарч буй ээжүүдэд мэргэжлийн чиг олгох богино хугацааны дамжаанд үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангахад улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлөөр хангана.
- Ээжүүдэд боловсрол олгох хөгжлийн хөтөлбөрийг орон нутгийн удирдлагатай хамтран хэрэгжүүлнэ