Монголын баг тамирчдын түрүүч Рио-де-Жанейрод очиж олимпийн тосгонд байрлаж эхэллээ. Урт бууны төрөлд өрсөлдөх Г.Нандинзаяа дасгалжуулагч Ж.Ганхуягийн хамт олимпийн тосгон анхлан байрласан бол усанд сэлэлтийнхэн өчигдөр Риод очжээ.
Энэ удаагийн зуны олимпийн усанд сэлэлтийн төрөлд тамирчин Б.Дөлгөөн , Б.Есүй , багш Х.Энхмандахын удирдлага дор өрсөлдөнө.
Усан сэлэлтийн тамирчид 2000 оноос хойш тав дахь олимпдоо хурд хүч авхаалж самбаагаа сорих гэж байна. 2000 оны Сиднейн олимпийн наадамд С.Алтантуяа өрсөлдөж байсан бол өдгөө түүний шавь болох Б.Есүй, Б.Дөлгөөн нар олимпод өрсөлдөхөөр очоод байгаа билээ.