Гэмтэл согог судлалын үндэсний төвд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 сая иений тоног, төхөөрөмжийг нийлүүллээ.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-өөр эмнэлгийн зориулалтын ор, нөхөн сэргээх эмчилгээний төхөөрөмж зэрэг 141 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Тодруулбал,
- Өвчтөний зориулалтын ор
- Мэс заслын ор,
- Физик эмчилгээний тоног төхөөрөмж,
- Өвчтөний ширээ,
- Дуслын хөл зэрэг Монгол мөнгөөр 185 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авсан бөгөөд өнөөдөр ёслолын ажиллагааг хийсэн юм. Ёслолын ажиллагаанд ГССҮТ-ийн удирдлагууд, Японы элчин сайдын яам, Өвсний үндэс төслийн төлөөлөл оролцлоо.
“Японы Засгийн газраас эрүүл мэндийн салбарт олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. ГССҮТ гэлтгүй орон нутагт ч хүрч ажиллаж байна. Цаашид ч олон эмнэлэгт хэрэгтэй, шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсээр байх болно. Эмнэлэгт чиглэсэн тусламж нь Монгол хүн бүрийн эрүүл мэндийг дэмжих, эмчилгээ үйлчилгээг авахад дэмжлэг үзүүлж байгаа хэрэг гэж бид ойлгодог” гэдгийг Япон улсаас Монгол Улсад суугаа элчин зөвлөх Минорү Кикүчи хэлсэн юм.
Хүүхдийн тасгийн орыг зориулалтын олон ортой болгосноор хүүхдийн өндөрт ороо тааруулах, хэсэгчлэн өндөрсгөх зэрэг олон давуу талтай болсон гэдгийг ГССҮТ-д хэвтэж буй охины ээж хэлсэн юм.
“Энэ удаагийн төслөөр 141 тоног төхөөрөмж авсны дийлэнх нь олон үйлдэлт өвчтөний зориулалтын ор. Мөн мэс заслын ор, физик эмчилгээний хөдөлгөөн заслын тоног төхөөрөмжүүд ч бий. Өвчтөний зориулалтын ширээ, дуслын хөл, тэргэнцэр гэх мэт манай эмнэлэгт шаардлагатай олон тоног төхөөрөмжүүд ирсэн.
Бид хүүхдийн хоёр тасаг, тархи нуруу нугасны гэмтлийн тасгийн бүх орыг зориулалтын олон үйлдэлт ороор сольсон. Өмнө 170 орчим ор ирсэн. Ингэснээр эмнэлгийн дийлэнх ор олон үйлдэлт, зориулалтын ортой болж байна.
Манай төв Монгол Улсын нийт хүн амд осол, гэмтлийн яаралтай болон гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг үндэсний төв. Тиймээс тус төвөөр үйлчлүүлэгчдийн эмчилгээ, чанар, стандартад нийцсэн тоног, төхөөрөмж, түргэний машин, өвчтөний ор зэрэг шаардлагатай зүйлсээр гурван удаагийн тусламж үзүүлсэн Японы улсын Засгийн газар, Өвсний үндэс хөтөлбөрийнхөнд талархаж байна” хэмээн ГССҮТ-ийн даргын орлон гүйцэтгэгч Б.Бат-Оргил хэлэв.
Гэмтлийн дараах хөдөлгөөн сайжруулах тоног төхөөрөмж болон зориулалтын ор өвчтөнүүдийн талархлыг хүлээж байгаа аж. Гүйлтийн зам, дугуй зэрэг Японы ард түмний буцалтгүй тусламжаар ирсэн тоног төхөөрөмж хурдан хөл дээрээ босоход нь тусална хэмээн өвчтөнүүд ам сайтай байлаа.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд гурав дахь удаагаа ГССҮТ-д буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. Өмнө нь тусгай зориулалтын түргэний машин зургаан ширхгийг гардуулж байжээ.